solongonews
Ахмад шинжлэх ухаанчдад захидлын хариу илгээв
2020-04-24 11:53
Ши Жиньпин Дүн Фан Хун 1-р төслийн ахмад шинжлэх ухаанчдад захидлын хариу илгээв.

Ши Жиньпин Дүн Фан Хун 1-р төсөлд оролцсон ахмад шинжлэх ухаанч Сүнь Жядүн, Ван Шижи нарт 04-р сарын 24-нд захидлын хариу илгээлээ.

Захидалд:

Сайн байна уу, та бүхний захидлыг авлаа. Дүн Фан Хун 1-р төсөлд оролцон хүмүүсийн хувьд та бүхэн гал халуун насаа эх орныхоо сансрын үйл хэрэгт зориулж, өтлөх насандаа мөн л эх орныхоо сансрын ажил үйлсийн ирээдүйд анхаарал тавьсаар байгаад их сэтгэл догдолж байна.

50 жилийн өмнө Дүн Фан Хун 1-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөхөд би Шаньбэй нутгийн Лянжяхэ тосгонд байсан. Бид энэ мэдээг сонсоод их баярлаж байсан. Тухайн жилүүдэд та бүхэн хатуужилтай тэмцэж, хал зовлон амсаж, Хятадын үндэстнүүдийн ард түмнийг бахархуулсан ер бусын амжилт гаргаж, Хятадуудын цуцашгүй тэмцэгч агуу их зориг санааг харуулсан юм. Сансрын үйлсийн ахмад ажилтнуудын гавьяа зүтгэлийг шинэ Хятад улсын түүхэнд үүрд тэмдэглэн үлдээсэн юм гэжээ.

Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч өөрийн биедээ түшиглэн хатуужилтай тэмцэх зориг санааг орхиж болохгүй, шинэ зууны сансрын ажилтнууд ахмадаараа үлгэр дуурайл болгож, атомын бөмбөг, устөрөгч бөмбөг, хиймэл дагуул судлан бүтээсэн зориг санааг бадруулж, бүх хүндрэл бэрхшээлийг зоригтой ялан давж, шинжлэх ухаан технологийн өндөрлөгт зоригтой авирч, Хятадын сансрын үйлсийг цаашид илүү хөгжүүлэн, сансрын хүчирхэг орон байгуулах агуу их мөрөөдлийг эртхэн биелүүлэх хэрэгтэй. Та бүхэнд эрүүл энх аз жаргал хүсэн ерөөе гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл