solongonews
Шинэ цаг эриний Төвдийн хөгжлийн тухай Ши Жиньпиний үзэл баримтлал
2020-09-01 21:07
Төвдийн тухай ХКН-ын Төв хорооны VII удаагийн ажлын хурал 08-р сарын 28, 29-ний өдрүүдэд Бээжинд болж, Ши Жиньпин дарга шинэ цаг эриний Төвдийн хөгжлийн тухай төв хорооны бодлогыг танилцуулж, чухал үг хэллээ.

        Дарга Ши Жиньпин хурлын үеэр Төвдийн тухай Төв хорооны VI хурлаас хойших ажлын ололт амжилт болон туршлагыг дүгнэж, өнөөгийн Төвдийн тухай ажилд тулгарч буй асуудал, нөхцөл байдалд гүнзгий анализ хийж, Төвдийн хөгжлийг цаашид хэрхэн ахиулах тухай Төв хорооны бодлого, арга хэмжээ зэргийг тодорхойлсон байна.

Төвдийг амар амгалан, тогтвортой хөгжүүлэх тухай дарга Ши Жиньпиний дурдсан арван зарчим:

  • ХКН-ын удирдлага, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо, үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоог эрхбиш баримтлах.
  • Улсаа засахад эхлээд хилээ засах, хилээ засахад нэн түрүүнд Төвдийг тогтвортой байлгах тухай стратегийн үзэл баримтлалыг заавал баримтлах.
  • Эх орны нэгдмэл байдлыг эрхбиш хамгаалж, үндэстнүүдийн эв санааны нэгдлийг заавал бэхжүүлэх.
  • Хуулийн дагуу Төвдийг удирдаж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн, иргэдийг баян чинээлэг амьдруулах, Төвдийн хөгжлийг урт хугацаагаар дэмжих.
  • Гадаад, дотоодын нөхцөл байдлыг эрхбиш нэгтгэн төлөвлөх.
  • Эрхбиш иргэдийн амьжиргааг сайжруулж, эдийн засаг, нийгмийн хөгжил нь нутгийн зон олны төлөө байх.
  • Үндэстнүүдийн харилцаа, солилцоог ахиулах.
  • Хятадын онцлогтой шашны бодлогыг баримталж, хуулийн дагуу шашин шүтлэгийн ажлыг удирдаж, хамгаалах.
  • Экологийн хамгаалалтыг тэргүүнд тавих.
  • Намын бүтээн байгуулалт, онцгойлон улс төрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл