21-ний өдөр Хятад-Европын "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын тинк төвийн хамтын ажиллагааны форумыг зохион байгууллаа. Уг форумд онлайн болон оффлайн аргыг хослуулсан бөгөөд Хятад, Америк, Итали, Франц, Серби болон бусад орны 50 гаруй мэргэжилтэн, эрдэмтэд хэлэлцүүлэгт оролцов.
Хятадын Олон улсын хэвлэлийн газрын дарга Дү Жаньюань үндсэн илтгэлдээ "Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга нь Хятад улсаас олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлж буй олон нийтийн бас нэгэн чухал бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны платформ болж, олон улсад нааштай хариулт авсан. Хятад, Европын судалгааны төвүүдийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь өндөр чанартай хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгож, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах болно".
