solongonews
Ян Жечи мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөв
2020-03-05 09:54
Ян Жечи мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөв.

  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад үйл хэрэг хариуцсан зөвлөлийн албаны дарга Ян Жечи 03-р сарын 04-ний өдөр Тажикстан, Узбекистан болон Казахстан гурван оронд хийсэн айлчлалаа өндөрлүүлэх үеэрээ мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өглөө

Ян Жечи:

 - Тажикстан, Узбекистан болон Казахстан бол Хятад улсын найрсаг хөрш, стратегийн чухал түншүүд бөгөөд бүгд ШХАБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орнууд юм. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга болон тус гурван орны удирдагчдын стратегийн удирдлагаар Хятад улс, уг гурван орон хоорондын харилцаа үсрэнгүй хөгжилд хүрсэн юм. Айлчлалын хугацаанд надад Эмомали Рахмон ерөнхийлөгч, Шавкат Мирзиёев ерөнхийлөгч, Касым Жормат Токаев ерөнхийлөгчид бараалхах завшаан гарч, түүнчлэн гурван орны холбогдох албан тушаалтантай хэлэлцээр хийлээ. Голдуу дараагийн шатны хоёр талт харилцааны чухал үйл явц, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах талаар харилцан төлөвлөлт хийж, түүнчлэн хамтдаа сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо гэж хэлсэн байна.

Гурван орны удирдагчид хэлсэн үгэндээ:

- Ши Жиньпин даргатай тогтоосон хувийн анд нөхөрлөл, ажлын маш сайн харилцаагаа нандигнан үзэж байгаа бөгөөд Хятадын талтай гуйвшгүй харилцан дэмжиж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын аюулгүй байдал, хамтын ашиг тусыг хамгаалан, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш шударга, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх олон улсын шинэлэг харилцаа болгон бүтээн байгуулах ажлыг урагшлуулна гэсэн байна. Бүгдээрээ:

- Ши Жиньпин дарга болон гурван орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхээр боломж болгон, Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах болон тус гурван орны хөгжлийн стратегийг холбохыг гүнзгий сайжруулж, Хятад, Тажикстан, Хятад, Узбекистан, Хятад, Казахстан хоорондын харилцаа тасралтгүй нэн илүү хөгжилд хүрэхийг ахиулан, тухайн орон, бүс нутгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэж, тухайн орон болон дэлхийн олон орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл