solongonews
Хөхмөрөний эдийн засгийн бүс нь ирээдүйн шинэ дүр төрхтэй болсон
2022-09-16 15:24
Хөхмөрөний эдийн засгийн бүс нь ирээдүйн шинэ дүр төрхтэй болсон.

    Хятадын үндэстний эх гол болох Хөхмөрөн Хятадын үндэстний хөгжилд чухал дэмжлэг болж байна.

   Хөхмөрөний эдийн засгийн бүс нь Хятад улсын "Баруун бүсийн  нээлт", "Төв хэсгийн хөгжил", "Зүүн шинэ тэсрэлт"-ийг холбосон эдийн засгийн чухал бүсийн хувьд бүс нутгийн хөгжлийн ерөнхий загварт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс орны эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн стратегийн чухал тулгуур болж байна.

Ши Жиньпин дарга хэлэхдээ "Хөхмөрөний эдийн засгийн бүсийг хөгжүүлэхийн тулд бид экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замаар явах ёстой" гэсэн байдаг. Энэ нь биднээс экологийн тэргүүлэх ач холбогдол, ногоон хөгжлийг шинэ эринд Хөхмөрөний эдийн засгийн бүсийг өндөр чанартай хөгжүүлэх үйл ажиллагааны гарын авлага болгон авч, "Экологийн орчныг хамгаалах нь бүтээмжийн хүчийг хамгаалах, мөн экологийн орчноо хамгаалах явдал юм" гэсэн өргөн нийтлэг ойлголтыг бий болгохыг шаардаж байна. Мөн Хөхмөрөний эдийн засгийн бүсийн орон зайн зүй тогтол, аж үйлдвэрийн бүтэц, үйлдвэрлэлийн хэлбэр, амьдралын хэв маягийг бүрдүүлэн ахиулж, нөөц баялгийг хэмнэж, байгаль орчныг хамгаална. Дээд, дунд, доод урсгалын нэгдмэл хөгжлийн хэв маягийг бодитоор хэрэгжүүлж, экологийн орчин сайжирч, эдийн засаг илүү эрчимтэй хөгжиж, ард иргэдийн амьдрал сайжирч, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү чухал үүрэг гүйцэтгэнэ.

   Хөхмөрөний эдийн засгийн бүс нь Хөхмөрөн дагуух 11 муж, хотыг хамардаг бөгөөд Хятад улсын зүүн, дунд, баруун гурван том хэсгийг хөндлөнгөөр дамнан хүн амын тоо, эдийн засгийн нийт хэмжээ "улсын тал хувь"-ийг эзэлдэг. Экологийн өндөр статустай, хөгжлийн асар их нөөц боломжоороо хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, өндөр чанартай хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

 Ингэж бодоход Юньнань-Гүйжөү өндөрлөгөөс Хятадын тэнгисийн эрэг хүртэл, Жүзижөүгийн эхээс Хөхмөрөний доод урсгалын эрэг хүртэл эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ дүр зураг яг одоо ил тод дэлгэгдэж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл