solongonews
Ли Кэчян Хятад-АСЕАН-ы удирдагчдын 25 дахь уулзалтад оролцов
2022-11-12 14:18
Ли Кэчян Хятад-АСЕАН-ы удирдагчдын 25 дахь уулзалтад оролцов.

   Орон нутгийн цагаар 11-р сарын 11-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Камбожийн Пномпень хотноо болсон Хятад-АСЕАН-ы 25 дахь удаагийн (10+1) удирдагчдын уулзалтад оролцов.

Ли Кэчян хэлэхдээ "Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад-АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний уулзалт хийж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг зарлажээ. Хятадын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтаар энх тайван, амар тайван байдал, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэнтэй, эв нэгдэлтэй байх гэх таван зарчмыг санал болгосон байна. Хятад-АСЕАН-ы найрсаг хамтын ажиллагаа итгэл найдвараар дүүрэн шинэ түүхийг бичсэн байна" гэжээ.

Ли Кэчян онцлохдоо "Өнөөгийн байдлаар олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлтүүдэд тулгарч, янз бүрийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлс нэмэгдэж байна. Хятад, АСЕАН нь нийтлэг хувь заяа, эв нэгдэлтэй стратегийн цогц түнш болох бөгөөд талуудыг сонгох нь бидний сонголт байх ёсгүй, нээлттэй байдал, хамтын ажиллагаа нь нийтлэг сорилтуудыг даван туулах цорын ганц арга зам юм. Хятад улс АСЕАН-ыг бүс нутгийн дипломат харилцааны нэн тэргүүний чиглэл гэж үзэж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН-ы холбоо, АСЕАН-ы төв байр суурийг төлөвшүүлэхэд үргэлж дэмжлэг үзүүлж, хамтын ирээдүйтэй Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд хөгжил, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахад бэлэн байна гэжээ.Үүнд Ли Кэчян ерөнхий сайд доорх гурван талаар санал болгосон байна.

Нэг. Цаашид хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал нэгтэй байх.Хөгжлийн стратегитай гүнзгий уялдуулж, “Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх нь хоёр талын прагматик хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг дэмжих боломж гэж үзэн,цаашид ахиулан урагшлуулна.

Хоёр. Хөгжлийн эрч хүчийг тасралтгүй сайжруулна. Хоёр талын хамтын ажиллагааны чадавхыг гүнзгийрүүлэн.Цар тахал дэгдсэнээс хойш бараг гурван жилийн хугацаанд ч Хятад-АСЕАН-ы худалдаа өссөн чиг хандалгаа хадгалсан хэвээр байж, бие биеийнхээ хамгийн том худалдааны түнш болж хөгжсөн. АСЕАН-д дэд бүтэц, эрчим хүчний нөөцийн салбарт томоохон төслүүдийг дэмжих хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулан, боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлж, хилийн боомтыг "бүрэн нээлттэй" байлгана.

Гурав. Хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ. Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төвийн барилгын ажлыг эрчимжүүлж, "Хятад-АСЕАН-ы хүний нөөцийн чанарыг сайжруулах төлөвлөгөө"-г хэрэгжүүлнэ".

Мөн тэрээр “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойших 20 жилийн хугацаанд Хятад, АСЕАН-ы орнууд Тунхаглалыг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, санал зөрөлдөөнийг зохицуулах үр дүнтэй арга замуудыг аажмаар судалж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, нийтлэг засаглалын амжилттай туршлагыг хуримтлуулж, Өмнөд Хятадын тэнгисийн нийт энх тайван, тогтвортой байдлыг хадгалж ирсэн. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран олон улсын хуулийн дагуу харилцан хүндэтгэх үндсэн дээр Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхэд бэлэн байна. Тухайлбал, “НҮБ-ын Тэнгисийн тухай конвенц”-д нэгдэн орж, Өмнөд Хятадын тэнгист энх тайвныг сахин хамгаалагч, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхөрлөлийг байгуулагч, Өмнөд Хятадын тэнгис дэх хамтын ажиллагааны дадлагажуулагч нь болох явдал болно".

Ли Кэчян мөн онцлохдоо "Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, нийтлэг хөгжлийг дэмжих гадаад бодлогын зорилгыг ямагт чанд баримталж, энх тайвны бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнаж, шинэчлэл, нээлтийн үндэсний үндсэн бодлогыг баримталж, бусад улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө өөрийгөө дайчлан ажиллах болно.

Сүүлийн арван жилд Хятад улс Хятад-АСЕАН-ы удирдагчдын уулзалт дээр хамтын ажиллагааны 160 гаруй чухал хэлэлцээрийг дэвшүүлсэн бөгөөд хэрэгжүүлэх хэмжээ нь 99.5 хувиас дээш хүрсэн байна. Хятад-АСЕАН-ы харилцаа харилцан ашигтай бөгөөд хоёр тал нь сайн хөрш, итгэлт анд нөхөд, салж чадахгүй сайн түнш юм. Бид Хятад-АСЕАН-ы харилцааны ирээдүйд бүрэн итгэлтэй байна. Хоёр талын найрсаг хамтын ажиллагааны зам улам өргөн цар хүрээтэй болж, бидний нийтлэг гэр орон маргааш илүү сайхан болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Уг уулзалтад оролцсон АСЕАН-ы оролцогч орнуудын удирдагчид Хятадын тогтвортой хөгжил нь бүс нутгийн нийтлэг хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан гэж үзжээ. Сүүлийн 30 ба түүнээс дээш жилийн хугацаанд АСЕАН-Хятадын харилцаа харилцан хүндэтгэж, ялалт байгуулсан хамтын ажиллагааны үндсэн дээр сайн үр дүнд хүрч, АСЕАН-ы яриа хэлэлцээний түншүүдийн хамгийн эрчимтэй харилцаа болон хөгжиж, бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж байна. АСЕАН-ы тал Хятад улс АСЕАН-ы орнуудад цар тахалтай тэмцэхэд асар их туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Мөн Хятадтай улам бүр цаашид хамтран ажиллаж,АСЕАН-Хятадын чөлөөт худалдааны бүсийг шинэчлэн өөрчлөх, дижитал эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, экологийн болон байгаль орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, боловсрол, соёлыг хөгжүүлэх, АСЕАН-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэжээ.

Уулзалтаар “Хятад-АСЕАН-ы хамтын тогтвортой хөгжлийг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”, “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал"-д гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэх хамтарсан мэдэгдэл, “Хятад-АСЕАН-ы хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл”, “Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, 2023 оныг "Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах Хятад-АСЕАН-ы жил" болгон зарласан байна.

Зохиогч: БАЙ ЯН, ЖАО И-ПҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл