Зургаадугаар сарын 17-ны өдөр бол дэлхийн 28 дахь Цөлжилт, гантай тэмцэх өдөр юм. Цөлжилт бол дэлхий дахинд тулгарч буй ноцтой сорилт юм. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн талаарх үзэл санааны удирдлага дор Хятад улс засгийн газрын удирдуулсан, олон нийтийн оролцоотой, шинжлэх ухаан технологийн дэмжлэгтэй, хууль эрх зүйн хамгаалалт бүхий элсний хяналтын загварыг бий болгох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гайхалтай үр дүнд хүрч, олон орны төрийн албан хаагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд саяхан ярилцлага өгөхдөө энэ тухай ихэд ярьж байсан.
“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Синьхуа агентлагт тусгай ярилцлага өгөхдөө "Хятад бол газар нөхөн сэргээх хамгааллын чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэг" юм.
Гвинейн Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яамны албаны хүн Секу Шейла хэлэхдээ "Хятад улс үргэлж тогтвортой хөгжлийн зөв замаар явж, цөлжилттэй тэмцэх талаар гайхалтай амжилт гаргаж, олон оронд үлгэр жишээ үзүүлсэн юм".
Кенийн олон улсын судлаач Кавенс Адхилл Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон амжилтад хүрсэн гэж үзэж байна. Цөлжилтийн эсрэг тууштай хяналт, ойжуулалтын цуврал арга хэмжээний тусламжтайгаар, олон тооны ой мод, бэлчээрийг сэргээсэн.
Египетийн цаг уур, байгаль орчны шинжээч Магди Алам хэлэхдээ "Хятад улс цөлжилттэй тэмцэж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар гайхалтай амжилт гаргаж, эвдэгдсэн зарим экосистемийг сэргээж, Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэхэд гарамгай хувь нэмэр оруулсан".
Иракийн Байгаль орчны сайд Жассим Фараххи хэлэхдээ "Ирак бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улсуудын нэг бөгөөд бид Иракт мод тарих, ургамлыг нөхөн сэргээх талаар Хятад улсын туршлагаас суралцах хүсэлтэй байна. Хятадын их хэмжээний тариалангийн талбайг засварлаж, газрын доройтлоос сэргийлэх, цөлжилттэй тэмцэхэд шинэ технологи, арга хэрэглэж байгаа туршлага нь магтаал сайшаалтай, гүнзгийрүүлсэн судалгаа юм. Цөлжилттэй тэмцэх талаар Хятад улстай хамтран ажиллаж, Хятадын туршлагаас суралцахыг бид тэсэн ядан хүлээж байна".
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Хятад улс цөлжилт, ногоон байгууламжтай тэмцэх талаар маш сайн ажилласан. Хятад улс Монгол Улсад техник, тоног төхөөрөмж болон бусад чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Одоогоор Монгол Улс “Нэг тэрбум мод тарих төсөл”-ийг улсын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хятадын ногоон байгууламжийн туршлага Монголд маш чухал".
Шейла хэлэхдээ "Гвиней Хятадын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг маш их зөвшөөрч, Хятадын ажил хэрэгч хандлага, туршлага, технологийг сайшааж байна. Африкийн Сахелийн бүс нутгийн ойн талбай жилээс жилд багасаж, цөлжилт аажмаар хурцдаж байна. Хүндрэлээс гарах үр дүнтэй арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Цөлжилттэй тэмцэх Хятадын туршлагыг Сахелийн орнууд лавлах хэрэгтэй".
