solongonews
Ши Жиньпин Чэнь Вэйд “Төрийн дээд яруу алдрын одон” гардуулжээ
2020-09-08 16:53
Ши Жиньпин Чэнь Вэйд “Төрийн дээд яруу алдрын одон” гардуулжээ.

Бээжин хотын Ардын Их Хурлын Ордонд Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцлийн шагнан урамшуулах хурал 09-р сарын 08-нд ёслол төгөлдөр хуралдав.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одон хүртэгчдэд одон гардуулж чухал үг хэллээ.

Хурлын үеэр мөн Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, тэргүүний хамт олон, шилдэг коммунист намын гишүүн, тэргүүний анхан шатны намын байгууллага нэгжийг шагнан урамшуулав.

Ши Жиньпин Чэнь Вэйд “Төрийн дээд яруу алдрын одон” гардуулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл