Хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн мөнхийн гол сэдэв мөн. 2021 оны 09-р сарын 21-ний өдөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт Ши Жиньпин дарга бүх хүн төрөлхтний сайн сайхан байдлын талаас дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн байна. Хятадын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төвөөс зохиосон "Дэлхийн хөгжлийн тайлан" 20-ы өдөр албан ёсоор нийтлэгдсэн байна.
"Дэлхийн хөгжлийн тайлан" нь Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлснээс хойших анхны иж бүрэн судалгааны тайлан юм. Энэ тайлангийн агуулга юу вэ? Тайлангийн агуулга нь улс орны хөгжилд ямар сургамж, тусламж үзүүлэх вэ гэх тухай бид ойлгох ёстой байна.
2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн ахиц дэвшил, тулгамдсан асуудалд иж бүрэн дүн шинжилгээ хийжээ
Уг тайланд сүүлийн 7 жилд НҮБ болон бусад улс орнуудын хүчин чармайлтаар 2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөр зохих ахиц дэвшил гарсан байна.
- 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа бараг тал нь дууссан байна. Энэ үед одоо байгаа ололт амжилтыг иж бүрнээр нь дүгнэх нь улс орнууд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар илүү тодорхой ойлголттой болоход тусална гэж Хятадын орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн-Ин ярив.
НҮБ-ны иж бүрэн зохицуулалтын механизмын үзүүлсэн үйлдэл, улс орнуудын нааштай үйл ажиллагааг уг тайланд нотолсон байж, 2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөрт эрүүл мэнд, дэд бүтцийн хамрах хүрээ, экологийн орчин, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн түншлэл зэрэг зарим зорилтод нааштай ахиц дэвшил гарсан гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ 2020 онд бүх дэлхийд шинээр нэмэгдсэн ядуу буурай хүн ам 119 саяас 124 сая болсон бөгөөд ядуурлын түвшин 9.5 хувь хүртэл өссөн байна. Энэ нь мөн сүүлийн 20 гаруй жилд ядуурлын төвшин анх удаа дээшилсэн хандлагатай болсон байдал болно. Дэлхий дахинд вакцины ялгаа мөн мэдэгдэхүйц хэвээр байна. Хөгжингүй эдийн засагтай орнуудын хүн амын 75 гаруй хувь нь "Ковид-19" вакцины дор хаяж нэг тун, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын 55 орчим хувь нь бага орлоготой орнуудад ердөө 8 хувьд л хүрч байна.
Чэнь Фэн-Ин хэлэхдээ "2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн гаргасан олон салбар дахь ахиц дэвшил зогсонги байдалд орсон эсвэл бүр ухарч, зорилтоо хуваарийн дагуу биелүүлэхэд найдваргүй байдлыг бий болгосон. Ийм эгзэгтэй үед тайланг нийтэлснээр улс орнууд өөрсдийн сэтгэхүйгээ тодорхой болгож, итгэлээ тогтворжуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх дараагийн арга замыг илүү сайн төлөвлөхөд тусална" гэжээ.
Хятадын Олон Улсын Хөгжлийн Мэдлэгийн Төвийн захирал Жао Чанвэнь хэлэхдээ "Тайланд дэлхийн хөгжлийн өнөөгийн эрин үеийн нөхцөл байдлыг иж бүрэн шинжилж, хөгжлийн хамтын ажиллагаа, дэлхийн түншлэлийн харилцааг бий болгоход түлхүү анхаарч, дижитал өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх бөгөөд ногоон өөрчлөлт, Хятадын шийдлийг хамтын хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй" гэж тэмдэглэжээ.
НҮБ-ын Хятад дахь хөгжлийн системийн зохицуулагч Чан Чидэ "Хятад улс "Дэлхийн хөгжлийн тайлан"-г цаг тухайд нь нийтэлж, дэлхийн хөгжлийн үйл хэрэгт оюуны дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. 2030 он хүртэл 8 жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд бидэнд цаг хугацаа тулгамдаад байна. Бид хамтын ирээдүйнхээ төлөө ажиллаж, бүх хүн төрөлхтөнд боломж олгох ёстой" гэлээ.
Дэлхийн хөгжлийн санаачилгын утгыг гүнзгийрүүлэн тайлбарлав
"Дэлхийн хөгжлийн санаачилга" нь хүн төвтэй байх үндсэн үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн тэргүүлэх ач холбогдол,хүртээмжтэй байх, шинийг санаачлах, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших, үйл ажиллагаанд чиглэсэн үзэл баримтлал, зарчмуудыг баримталж байна. Мөн ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалт, хөгжлийн санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлт ба ногоон хөгжил, үйлдвэржилт, дижитал эдийн засаг, холболтыг хамтын ажиллагааны гол чиглэл болгон анхаарч, цаг үеийн асуудалд хариулт өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад Хятадын санал бодлыг дэвшүүлсэн байна.
- Хөгжил бол ард түмэнд аз жаргал олгох хамгийн чухал зүйл юм. Ард түмэн төвтэй үзэл баримтлал нь одоогийн хөгжлийн зөрөөг багасахад тустай байж, хөгжлийн үр бүтээлийг бүх хүмүүс эдэлж,хөгжлийн аянд нэг улсыг ч хоцрогдуулж болохгүй гэж Чинхуа Их Сургуулийн Дэлхийн тогтвортой хөгжлийн судалгааны гүйцэтгэх захирал Жү Шюфэн хэлсэн байлаа. Энэхүү тайланд дэлхийн хөгжлийн санаачилгууд нь үйл ажиллагааны чиг баримжаа, одоо байгаа механизмуудтай хамтран ажиллахыг чухалчилдаг гэж тэмдэглэжээ.Олон улс орнуудын дарга удирдлага болон судлаачид ярилцлага өгөхдөө,дэлхийн хөгжлийн мөрийн хөтөлбөр нь тус улсын хөгжлийн төлөвлөгөөтэй ижил зорилготой байгааг илэрхийлжээ.
Чан Чидэ хэлэхдээ "Дэлхийн хөгжлийн хөтөлбөр нь 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт маш нийцэж байгаа бөгөөд НҮБ-ын Хятад дахь тогтолцоо Хятад улстай хамтаар дэлхийн хөгжлийн санаачилгыг ахиулж, дэлхийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ. Дэлхийн хөгжлийн тайланг нийтэлснээс хойш 100 гаруй улс орнуудын дэмжлэгийг олсон байна. “Дэлхийн хөгжлийн тайлангийн найзуудын бүлэг” НҮБ-ын төв байрт байгуулагдаж, одоо болоход 50 гаруй улс энэхүү найзын бүлэгт орсон байна.
Дэлхийн хөгжлийн асуудлаарх улс төрийн зөвшилцлийг үр дүнтэй цуглуулж, хөгжлийн тусламжийн нөөцөд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, төслийн хамтын ажиллагааны платформыг идэвхтэй байгуулж, хөгжлийн мэдлэг, туршлага солилцох платформыг бий болгох талаар "Дэлхийн хөгжлийн тайлан"-д олон чухал эхэн үеийн амжилтыг тогтоосон байна.
Жао Чанвэнь хэлэхдээ "Хөгжил бол хүн төрөлхтний нийтийн хүсэл эрмэзэл,мөн ч бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн чухал хэсэг бөгөөд дэлхийн хөгжлийн тайлангийн түгээмэл ач холбогдлын нэг юм. Энэ утгаараа Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн тайлан нь дэлхийн ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, дэлхийн хөгжлийн нийтлэг зорилгод нийцсэн" гэжээ.
2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж гаргана
"Ядуурлыг бууруулах хамтын хүчин чармайлт", "Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах", "Хүний эрүүл мэндийг хамтран хамгаалах", "Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг хамтран дэмжих", "Ногоон болон нүүрстөрөгчийн багатай хөгжлийг хамтдаа дэмжинэ", "Хөгжлийн үйлдвэржилтийн үйл явцыг хамтдаа ахиулах", "Дижитал эдийн засгийг хамтран дэмжих"...
Уг тайлан Хятад болон дэлхийн бүх улс орнуудын ашигтай туршлагыг нэгтгэж, 8 талаас 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлсэн байна.
Чэнь Фэн-Nн хэлэхдээ "Эдгээр 8 зөвлөмж нь дэлхийн хөгжлийн санаачилгатай нягт уялдаатай, хүн төрөлхтөнд тулгарч буй өнөөгийн асуудлыг тодорхой болгож, ирээдүйн замын зураглалыг гаргаж, Хятадын мэргэн ухааныг дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах болно".
- Энэхүү тайлан Хятадын хөгжлийн туршлагыг бүх дэлхийд өгөөмөргүй хуваалцсан. Энэ нь бас нэгэн удаа Хятад улс жинхэнэ олон талт үзлийг баримталж, нээлттэй, багтаамжтай түншлэлийн үзэл санааг баримталж байгааг харуулж байна. Бүх дэлхийн хөгжлийн чухал дэмжигч болсны хувьд,Хятад улс бодит үйл ажиллагаагаараа өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна гэж Чэнь Фэн-Ин илэрхийлэв.
Энэхүү тайланд "Дэлхийн хөгжлийн санаачилга" нь хөгжлийн асуудлыг дэлхийн хамтын ажиллагааны хэлэлцэх асуудлын төвд оруулахыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь Хятад улсаас олон улсын хамтын нийгэмлэгт олгож буй бас нэгэн томоохон нийтийн сайн сайхан юм. Энэ нь дэлхийн хариуцлагатай гүрэн болох Хятад улсын үүрэг хариуцлагыг илэрхийлж, чухал хэсэг болох бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын чухал практик юм.
Мөн Хятадын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төвийн орлогч дарга Жян Шихэн хэлэхдээ "Хятадын хөгжлийн туршлага нь дэлхийн бусад орны хөгжилд хэрэгтэй лавлагаа юм бөгөөд Хятадын санаачилсан дэлхийн хөгжлийн санаачилга нь дэлхийн хөгжилд хүчтэй түлхэц хүч цуглуулах болно".
- Бид урагшлахаас биш, ухарч нугарахгүй. Ирээдүйд бүх дэлхийн улс орнууд сэтгэл нэгтэй хамтран ажиллаж, 2030 он хүртэлх хөглийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ёстой гэжээ.
