solongonews
Пэн Лиюань Ганраяни хөгжмийн дээд сургуульд зочлов
2022-11-19 19:40
Пэн Лиюань Ганраяни хөгжмийн дээд сургуульд зочлов.

Бүс нутгийн цагаар 11-р сарын 19-ний өдрийн үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Тайландын ерөнхий сайдын гэргий Нарапорнын хамт Ганраяни хөгжмийн дээд сургуульд зочлов.

Пэн Лиюанийг хүрэлцэн очиход Нарапорн болон Тайландын дээд боловсрол, судалгаа, инновацын сайд Анэ, Засгийн газрын холбогдох сайд нарын гэргий, Ганраяни хөгжмийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Бия Шакун, захирал Чувэй нар дотноор угтан авч, хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн анги хөгжим тоглож, сурагчид гартаа амьд цэцэг барин угтан авав. 

Пэн Лиюань Нарапорн нар дурсгалын зураг авуулж, Ганраяни хөгжмийн дээд сургууль болон Наньжиний урлагийн дээд сургуулийн цахим болон талбайн тоглолтыг сонирхов. Пэн Лиюань Ганраяни гүнжийн мэргэжлийн хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор санаачлан байгуулсан энэ урлагийн боловсролын дээд сургуулийг сайшааж, дээд сургууль болон Хятад улсын сургууль хоорондын хамтын ажиллагаанд оруулсан Нарапорнын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.

Тэрээр хэлэхдээ "Хөгжимд хил хязгаар байдаггүй. Хятад, Тайландын үг хэл нь өөр өөр байдаг ч бид хөгжмөөр дамжуулан бие биеэ ойлгох боломжтой. Өнөөдрийн урлагийн тоглолтоос хоёр орны гүн зузаан найрсаг харилцааг мэдэрсэн" гэжээ.

Пэн Лиюань Ганраяни хөгжмийн дээд сургуульд Хятад ятга болон Хятадын соёл урлаг, хөгжмийн номыг бэлэг болгон бариад "Тайландын залуучууд Хятадын хөгжмийн зэмсгийг сайн сурч, хоёр орны соёлын солилцоог ахиулна гэдэгт найдаж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл