solongonews
Дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулахад хүч чадлаа зориулна
2020-10-06 20:31
Дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулахад хүч чадлаа зориулна

   Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, ялангуяа өөрчлөлт нээлтээс хойш Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, 850 сая хүн ядуурлаас ангижирснаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хэмжээтэй, хамгийн урт хугацаа үргэлжилсэн, мөн хамгийн олон хүнд ашиг хүртээсэн гайхамшгийг бүтээсэн юм. Энэ онд Хятад улс ядуурлаас бүх талаар ангижруулах зорилтоо биелүүлнэ. Хөгжиж буй хамгийн том орны хувьд ядуурлыг бууруулахад үүдсэн Хятадын “гайхамшиг” өөрөө дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулах салбарт маш том хувь нэмэр оруулсан юм.

Халдварын нөхцөлд ч гэсэн ядуурлаас ангижруулах зорилтоо биелүүлэх Хятадын шийдвэр зориг болон итгэл эрмэлзэл өчүүхэн ч гуйваагүй юм. Энэ оны 4-р сард Ши Жиньпин дарга Шаань Ши мужид очин ажиллаж, ядуурлаас ангижруулах шуурхай  үйл ажиллагааны гол сэдэвт төвлөрч, үйлдвэрлэл, ажил олголт, эрүүл хамгаалал, боловсрол зэргээр дамжин ядуурлаас ангижруулах арга барилын талаар чиглэл болон замыг зааж өгч, Хятад улс ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ товлосон цагтаа биелүүлэх гэсэн тодорхой мэдээллийг уламжилсан байна. Шинэ коронавирусын уушгины халдвар гарсан нэн хүнд нөхцөлийг даван туулахын тулд Хятадын хэрэгжүүлсэн холбогдох цуврал арга хэмжээ үр ашигтай болсныг бодит байдал гэрчилсэн байна.

Хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс дотооддоо ядуурлаас ангижруулахын зэрэгцээ хүмүүсийн харилцаа, хамтран судлах, технологийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэлбэрээр дамжин бусад орнуудад идэвхтэй тусалж, ядуу байдлаас хамтдаа гарсан байна.
Он гарснаас хойш олон орны ядуурлыг бууруулах ажил халдварын дайралтад өртөх үед Хятад улс олон улсын индэр дээрээс хөгжиж буй орны төлөө дуу хоолой болж, “Эн тэргүүнд хөгжлийг чухалчлах”-ыг дурдаж,өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Их 20-ийн бүлгийн “Өр зээлийг хойшлуулах санаачилга” зэргийг хэрэгжүүлсэн байна. Саяхан НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх дээд хурал дээр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин дахинтаа уриалахдаа: "
Хөгжлийн асуудлыг дэлхий нийтий макро хүрээний товойм байранд тавих ёстой" гэсэн байна. Ингэснээр дэлхий нийтээрээ хямралыг даван туулахад чиглэл зааж өгөв. Дэлхийн хөгжил өөдрөг бус байдалд учрах үед Хятад улс өөрөө үргэлжлэн хөгжих мөртөө олон улсын хамтын ажиллагаанд гүнзгий оролцож, дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулах ажил үйлст хүчин чадлаа өргөж, дэлхийн урагшлах чиглэлийг гэрэлтүүлж, хөгжлийн үр бүтээлийг хүн бүрт хүртээсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл