БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд болсон НҮБ-ын 75-р Ерөнхий ассамблейн ерөнхий шүүмжлэлд чухал үг хэллээ.
Ши Жиньпин: - Хүн төрөлхтөн байгаль орчноо хамгаалах тухай сэрэмжлүүлгийг үл тоомсорлож, зөвхөн хөрөнгө мөнгө шаардаад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхгүй, зөвхөн хөгжүүлнэ гээд хамгаалахгүй, зөвхөн ашиглана гээд нөхөн сэргээхгүй хуучин замаар явж болохгүй. Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах “Парисын хэлэлцээр” нь дэлхийн ногоон хөгжил ба нүүрстөрөгч бага ялгаруулах ерөнхий чиг хандлагыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн том гэр бүлийг хамгаалах хамгийн энгийн арга хэмжээ тул улс орнууд шийдвэртэй алхам хийх ёстой. Улс орнууд инновац, зохицол, ногоон хөгжил, нээлттэй байдал, хамтдаа хуваалцах хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгож, шинэ ээлжийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн түүхэн боломжийг ашиглан, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн "ногоон сэргэлт" -ийг дэмжих ёстой хэмээн онцоллоо.
