Дарга Ши Жиньпин:
- Өдгөө "COVID-19" бүх дэлхийд дэгдэж, улс орнууд бүгдэд нь халдварт өвчний эсрэг тэмцэх бэрхшээлтэй үүрэг тулгарч байна. Бид нэг сарын хугацаанд хоёр удаа утсаар ярьж, халдварт өвчнөөс сэргийлэх хамтын ажиллагааг илүү сайтар өрнүүлэх талаар солилцоо хийж, зохицуулалт хийсэн нь Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд байгааг дахинтаа харууллаа. Та өөрийн биеэр төлөвлөлт хийж, халдварт өвчний эсрэг тэмцэх ажлыг удирдан жолоодож, өвчнийг тогтоон барих, сэргийлэх багц хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Таны эрс бат удирдлага дор Оросын тал халдварт өвчин даамжрахыг түргэхэн тогтоон барьж, иргэдийн амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг баталгаажуулан, эдийн засаг нийгмийн хөгжлөө сэргээх нь лавтай гэдэгт бид эргэлзэхгүй байна гэж хэллээ.
Хятад, Орос бол уул усаараа хаяа нийлсэн хөршүүд бөгөөд хоёр орны ард түмэн сэтгэлийн холбоотой билээ. Хятадын тал хадварт өвчний эсрэг тэмцэж байсан хамгийн бэрхшээлтэй үед Оросын тал дэмжиж тусалсныг бид үүрд санаж явах болно. Сүүлийн хэдэн хоногт Хятадын Засгийн газраас томилсон эмчилгээний мэргэжилтний хэсэг Москвад идэвхтэй ажиллаж, Оросын хадварт өвчний эсрэг тэмцэх талаар солилцоо өрнүүлж, арга туршлагаасаа хуваалцаж байна. Хятадын тал Оросын талд тусламж үзүүлсэн бөгөөд Оросын тал Хятад улсаас хадварт өвчний эсрэг эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авахыг идэвхтэй дэмжиж байна гэж онцолсон байна.
В.Путин:
- Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмэн эв санаа нэгтэй тэмцэн, "COVID-19"-ийг тогтоон барих, сэргийлэх талаар чухал үр дүнд хүрч, түүнчлэн дэлхийн маш олон орнууд халдварт өвчний эсрэг тэмцэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Халдварт өвчин дэгдсэнээс хойш Орос, Хятад хоёр орон ямагт эв нэгтэй хамтран ажиллаж, харилцан дэмжсэн нь Орос, Хятадын харилцааны стратегийн шинж чанар болон өндөр түвшнийг харууллаа. Зарим хүмүүс вирусийн эх үүсвэрийн асуудлаар Хятадын талыг гүтгэн муулахаар оролдож буйг хүлцэн тэвчиж болохгүй гэсэн байна.
