solongonews
Төвийн халдварын эсрэг удирдах багийн хурал болов
2020-02-05 15:43
Төвийн халдварын эсрэг удирдах багийн хурал болов.

    ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төв хорооны коронавирусын халдвартай тэмцэх ажлын хэсгийн дарга Ли Кэчян, удирдах багийн хурлыг даргалан хуралдуулжээ.

    Хурлааср 02-р сарын 03-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулсан бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтаа авах ажлыг эрчимжүүлэх талаар чухал заавар гаргасан юм. Бүх шатны намын хороо, засгийн газрууд үзэл санаа, үйл ажиллагаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал заавар, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны чухал үзэл санаатай нэгтгэж, халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг тэргүүн байранд тавьж, халдвартай тууштай тэмцэх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.

    Хүбэй муж, ялангуяа Үхань хот бол үндэсний хэмжээнд тархахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих тэргүүлэх орон бүс болж байна. Хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Эмчилгээний түвшинг нэмэгдүүлэх, халдвар, нас баралтыг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Орны хангамжийг улам бүр өргөжүүлэн, сэжигтэй тохиолдол, бага зэргийн өвчтөн эсвэл өвчтөнтэй ойртсон хүмүүст эмчилгээ хийлгэх зорилгоор зочид буудал, байр, сургалтын төв гэх зэргийг ашиглан эмчилгээ хийнэ.  Хүбэй мужийг дэмжихийн тулд 2000 гаруй эмнэлгийн ажилтнуудыг нэмж өнөө орой байрлуулах болно. Давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлж, өндөр түвшний эмнэлгийн багийг аврах багаж хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангах хэрэгтэй.Төрийн зөвлөлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах хамтарсан механизм нь эмнэлгийн нөөцийн хангамж, эрэлт хэрэгцээг хангах нарийн механизмыг боловсруулах хэрэгтэй. Мөн зам тээвэрт зохицуулалт хийж, цагаан сарын баярын дараах хүмүүсийн буцах оргил үеийн бөөгнөрлөөс зайлсхийх ажлыг баталгаажуулж, Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны хүчтэй удирдлагын дор халдварт өвчинтэй тууштай тэмцэхийг хурлаар шаардсан байна. 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл