ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хятадын хаврын улирлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажлын талаар чухал заавар гаргаж, эрсдэл сорилтын өмнө хөдөө аж ахуйг улам илүү тогтвортой байлган, үр тариа, хүнсний гол чухал бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Бүх шатны намын хороо хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчдын ажлыг тэргүүлэх байранд чухалчилж, чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах болон ядуурлаас ангижруулах чухал үүргийг гүйцэтгэж, хөдөө аж ахуйн суурийг улам бататгаж, уг салбарын сул талыг нөхөж, халдварт өвчний эсрэг ялалт байгуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн жилийн зорилт үүргийг биелүүлэхэд хүчтэй тулгуур хангах хэрэгтэй гэж онцолсон байна.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян заавар өгч, олон нутгийн холбогдох байгууллагууд халдварт өвчний эсрэг болон эдийн засаг нийгмийн хөгжлийг уялдаатай ахиулан, хөдөө аж ахуйн хаврын тариалангийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.
