ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 28-ны өдөр ХКН болон дэлхийн марксизмын улс төрийн намуудын форумд баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин "Марксизм бол байнга хөгжиж буй нээлттэй онол, гагцхүү үндэсний болгож байж сая оршин тогтнох, орчин үеийн шинэчлэл хийж байж сая эрч хүчээр дүүрэн байж чаддаг. Улс орнуудын марксист намуудын шаргуу судалгаа, хамтын хүчин чармайлтын ачаар 21-р зуунд марксизм нь цар хүрээгээ тэлж, шинэ дүр төрхийг бий болгон, өдөр ирэх тусмаа шинэ эрч хүч сэлбэсээр байна" гэжээ.
- Хятадын Коммунист Нам марксизмын үндсэн зарчмыг Хятадын бодит байдалтай уялдуулж, Хятадын шилдэг уламжлалт соёлтой нэгтгэхийг баримталснаар, Марксизмын Хятадын орчин үеийн болгохыг тасралтгүй ахиулж, Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй урагшлахыг шийдэж чадсан юм гэж Ши Жиньпин онцолжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Эдүгээ дэлхий ертөнц зуун жилд гараагүй хурдацтай өөрчлөлтийг туулж, хүн төрөлхтөн дахин түүхийн уулзвар дээр зогсож байна.Марксизмыг үндэсний болгох ба орчин үеийн шинэчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, хүн төрөлхтний урагшлах замыг үнэнээр гэрэлтүүлэх нь марксист улс төрийн намуудын нийтлэг үүрэг юм".
Хятадын Коммунист Нам улс орныхоо үндэсний нөхцөл байдалд тулгуурлан олон орны марксист улс төрийн намуудтай солилцоо, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, марксизмыг үргэлжлүүлэн баяжуулан хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг хамтдаа дэмжих явцад Марксизм үнэний илүү хүчтэй байхыг харуулж байна.
Хятадын Коммунист Нам болон дэлхийн марксизмын улс төрийн намуудын форумыг БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтэс зохион байгуулсан, Вьетнамын Коммунист Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Төрийн Ерөнхийлөгч Диаз-Канел, ОХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дарга Зюганов нар форумд баяр хүргэсэн байна. Форумд 70 гаруй орны 100 гаруй марксист улс төрийн нам, зүүний нам, улс төрийн байгууллагын 300 гаруй төлөөлөгч онлайнаар оролцжээ.
