БНХАУ-ын дарга Ши Жиньпинд 09-р сарын 15-ны өдөр Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны хамгийн дээд хүндэтгэл "Найрамдлын одон" гардууллаа. Одон гардуулах ёслол Самарканд хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болжээ.

Шавкат Мирзиёев хэлэхдээ "Өнөөдөр бол түүхт ач холбогдол бүхий нэгэн өдөр байлаа. Би Ши Жиньпин даргад Узбекистаны анхны хамгийн дээд яруу алдар болох "Хамгийн дээд Найрамдал" одон гардууллаа. Ши Жиньпин дарга Узбекистан Хятадын найрамдлыг эрчимжүүлэн, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар маш чухал хувь нэмэр оруулсан юм. Узбекистаны ард түмэн Ши Жиньпин даргыг маш хүндэтгэдэг. Ши Жиньпин бол дэлхийн хамгийн агуу улс төрч бөгөөд гарамгай удирдагч байгаа юм. Ши Жиньпин даргын удирдлагатайгаар Хятадын эдийн засаг нийгмийн байгуулалт дэлхийн анхаарлыг татсан амжилт олсон юм. Ялангуяа ядуурлаас ангижруулах тэмцэл, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаал хүрээллийг олж, Хятад улсын олон улсын статус, нэр нөлөө ч тасралтгүй дээшилсэн юм. Найрсаг Хятад орон энх тайван цэцэглэн хөгжихийг ерөөж байна. Найрамдалт Хятадын ард түмэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе" гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёев намайг "Найрамдлын одон" медалиар шагнасан нь Узбекистан Хятад, Узбекистаны харилцаанд асар их ач холбогдол өгч, Узбекистаны ард түмний Хятадын ард түмэнд гүн гүнзгий найрамдалтай байдгийг бүрэн харуулж байна. Узбекистаны нэрт яруу найрагч Навои "Найрамдал нөхөрлөлөөр амьдрах шиг сайхан зүйл байхгүй" гэж хэлсэн байдаг. Одоогоос хоёр мянган жилийн тэртээ Хятад, Узбекистан хоёр орны ард түмэн Торгоны замыг бие биетэйгээ харилцах, харилцан суралцах холбоос болгон ашиглаж ирсэн. 30 жилийн өмнө Хятад, Узбекистан дипломат харилцаа тогтоож, хоёр ард түмний найрамдлын шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үсрэнгүй хөгжилд хүрч, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, тус тусын хөгжил, сэргэн мандалд үр дүнтэй ахиц гаргаж, Төв Ази төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад эерэг эрч хүч оруулж байна. Ерөнхийлөгч Мирзиёев бид хоёр Хятад, Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эринд гүнзгийрүүлж, хамтын ирээдүйтэй Хятад Узбекистаны хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар тууштай ажиллахаар тохиролцлоо. Хятад Узбекистантай хамтран ажиллаж, Хятад, Узбекистаны найрамдлын шинэ хуудсыг бүтээхэд Хятад улс бэлэн байна" гэлээ.
"Найрамдлын одон" бол Узбекистаны гадаадын хүмүүст олгодог хамгийн дээд хүндэтгэл бөгөөд тус улстай найрсаг харилцаа хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах тэрчлэн тус улсын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог байна. Уг одонг анх удаагаа олгож байгаа юм.
