
Хөххотод хайрцаг сүүг 2 дугаар сарын 11-ий өдрийн 14:00 цагт ачааны машинд ачлаа. Үүгээр Өвөр Монголоос Хубэй мужид үзүүлж буй тусламжийн сүү, махан бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын хэрэгцээгт бүтээгдэхүүнийг хүргэх аян эхэлж байгаа юм.
Хятад улс шинэ коронавирусын халдварын эсрэг хүчтэй тэмцэл хийж чухал цаг үед ӨМӨЗО-ы Засгийн газраас Хүбэй мужийн халдварт өвчинтэй тэмцэхэд туслах зарим шаардлагатай эд зүйл, материалаар хангах шийдвэр гаргажээ. Энэ удаад 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү сүүн бүтээгэдхүүний тусламж үзүүлж байгаа юм. Эдгээр тусламжийн бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы Шилийнгол, Хөлөнбуйр, Улаанхад, Хөххот зэрэг аймаг, хотуудын аж ахуйн нэгжүүдээс худалдан авч, Хүбэй мужид нэгдсэн журмаар хүргэх юм байна. Хүбэй муж энэхүү тусламжийн бүтээгдэхүүнийг Жиньжөү хот болон Тяньмэнь хотод хүргэхээр болсон байна.

ӨМӨЗО-ы Худалдааны Тэнхимийн дарга Тянь Ён сэтгүүлчдэд хандан:
- Энэхүү тусламж нь Өвөр Монголын 25 сая ард түмэн Хүбэйгийн ард түмэнд өгч буй сэтгэлийн бэлэг юм. Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв Хорооны хүчтэй удирдлагаар халдварт өвчинтэй тэмцэхэд бүрэн ялалт байгуулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна гэж хэллээ.
