solongonews
”Нэг улс, хоёр систем” нь хүчирхэг эрч хүчийг харуулж байна
2022-06-30 10:00
”Нэг улс, хоёр систем” нь хүчирхэг эрч хүчийг харуулж байна

Одоогоос 25 жилийн өмнө дэлхийн хүмүүсийн нүдэн дээр Хятад улс Хонконгийн бүрэн эрхээ сэргээсэн. БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийг албан ёсоор байгуулав. Үүнээс "Нэг улс, хоёр систем" хэмээх агуу санаа бий болсон. 2017 оны 07-р сарын 01-нд Ши Жиньпин дарга Хонконг эх орондоо буцаж ирсний 20 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлэхдээ:

- "Нэг улс бол үндэс, үндэс нь гүн байж навчис цэцэглэдэг” гэж "Нэг улс" ба "хоёр систем" хоорондын харилцааг зүйрлэсэн байдаг.

"Нэг улс, хоёр систем" нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд байгаагүй юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Төв хорооны Засгийн газрын удирдлага, халамжийн дор Хонконг олон удаа хямралыг даван туулж, шинэ нөхцөл байдал, шинэ асуудалд байнга хариу арга хэмжээ авч, шийдвэрлэж, "Нэг улс, хоёр систем"-ийн эрч хүчтэй байдгийг харууллаа. Өнөөдөр Хонконг тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хадгалан, олон улсын санхүү, усан тээвэр, худалдааны төвүүдийн байдал тогтвортой, инновац, технологи, соёл урлаг цэцэглэн хөгжиж, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа дээшилж, ардчиллын байдал сайжирч, ард түмэн амгалан тайван, сэтгэл хангалуун, эрч хүчээр дүүрэн ажиллаж, амьдарч байна.

“Нэг улс хоёр систем” хэрэгжих боломжтой, амжилттай гэдгийг 25 жилийн туршлага бүрэн нотолсон. Төв хорооны Засгийн газраас боловсруулсан "Улсын аюулгүй байдлын хууль", "Хонконгийг удирдаж буй эх орончид", сонгуулийн сайжруулсан тогтолцоо зэрэг нь Хонконгийн ирээдүйн хөгжлийн бат бөх платформыг тавьсан юм. "Өнөөдрийн Хонконг урьд өмнөхөөсөө илүү тогтвортой байна. Цаашид бид эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулж, Хонконгийн өвөрмөц давуу талыг сайн ашиглаж, Төв хорооны Засгийн газрын хүчтэй дэмжлэгтэйгээр Хонконгийн хөгжилд бүрэн итгэлтэй байна” гэж Хонконг эх орондоо эргэн ирсний 25 жилийн ойн босгон дээр Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэллээ. Хөгжил дэвшил, тогтвортой байдлын сайн нөхцөл бол Төв хорооны засгийн газар, ард түмний хамтын хүсэл эрмэлзэл, Хонконгийн элэг нэгтнүүдийн нийтлэг ашиг сонирхол юм.

Эх орныхоо түшиг тулгууртай, дэлхийтэй нүүр тулсан Хонконг "Нэг улс, хоёр систем"-ийн зарчмыг гуйвшгүй баримталж, "Нэг улс, хоёр систем"-ийн давуу талыг үргэлжлүүлэн ашиглаж, гар нийлэн хөгжиж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын шинэ аянд илүү их алдар сууг бүтээцгээе. Эх орныхоо элгэнд аз жаргал, үлгэр сонсохын баяр баясгаланг олж авсан.Хүүхэд эхийн хооронд гүн гүнзгий, үнэн бөгөөд эцэс төгсгөлгүй хайр байдаг.Энэ хайр бол хүүхэд, эхийн мөнхийн оюун санааны багана, Хятадын үндэстний оршин тогтнох жинхэнэ үнэ цэнэ билээ.

Зохиогч: Нийтлэл: Хань Хуншя
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл