solongonews
”COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцлийг өчүүхэн ч сулруулж болохгүй гэв
2020-02-27 09:31
”COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцлийг өчүүхэн ч сулруулж болохгүй гэв.

Хоёрдугаар сарын 26-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улсын "COVID-19”-ийн халдварыг тогтоон барих, сэргийлэхэд гарсан эерэг сайн чиг хандлага өргөжиж байгаа бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн сэргэлт хурдтай байна. Түүнчлэн Хүбэй муж, Үхань хотын COVID-19”-ийн халдварын байдлын чиг хандлага мөн ээдрээтэй, хүнд ноцтой байгаа бөгөөд бусад холбогдох бүс нутгийн тахал буцаад нэмэгдэх эрсдэлийг хөнгөвчилж болохгүй. Өдгөө Хятад улс хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхээ улам эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн төрөл бүрийн ажлыг ч сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Ши Жиньпин мөн өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, "COVID-19”-ийн халдварын одоогийн чиг хандлагад анализ хийн, ирээдүйн хэсэг хугацааны сэргийлэн, тогтоон барих чухал ажлуудыг судлан байршуулав. ХКН-ын Төв хорооноос өргөн олон намын гишүүдэд хандсан уриалгад нэгдэн, Ши Жиньпин дарга, түүнчлэн Ли Кэчян зэрэг ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны нийт байнгын гишүүд "COVID-19”-ийн халдварыг тогтоон барих, сэргийлэх ажилд хандив өргөв.

Хурлаар мөн үйлдвэрлэлийг сэргээх ажлыг оновчтой, эмх цэгцтэй ахиулж, компаниудад хөнгөлөлт үзүүлэх төрөл бүрийн бодлогыг түргэтгэн хэрэгжүүлж, бодлогыг дэмжин хэрэгжүүлэх арга хэмжээг боловсронгуй болгон, захиргааны нэгдсэн платформд бичил жижиг компани нэгж, хувийн бизнес эрхлэгчдэд үйлчлэх тусгай булан гаргаж, төрөл бүрийн бодлогыг танин мэдэхүйд хялбар, нэг газарт бүртгэл хийх болгох хэрэгтэй. Үүнээс гадна туршлагаа дүгнэн, зарим сайн бодлого, арга барилыг дүрэмжүүлж, тогтолцооны болгох хэрэгтэй гэж заасан байна.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл