2022 оны Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээ 09-р сарын 21-нд Бээжин хотноо болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга Ши Жиньпин уг арга хэмжээд баярын захидал илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ "Эдүгээ олон улсын аюулгүй байдлын байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлтийг даван туулж, дэлхий дахин үймээн самуун, өөрчлөлтийн шинэ цаг үед орж байна. Энэхүү түүхэн чухал мөчид би бүх улс орнууд нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлахыг уриалж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж байна. Бүх улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг даган мөрдөж, бүх улс орны аюулгүй байдлын үндэслэлийг анхаарч, улс орнуудын хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлцэл, зөвлөлдөх замаар шийдвэрлэж, энх тайвныг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа хуваалцах, энх тайван хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулалтыг хамтаар ахиулна" гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Энэ жилийн ойн арга хэмжээний гол сэдэв нь "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаална" урианы дор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын дүрмийн үзэл санаатай нийцэж байна. Энэхүү арга хэмжээ нь талуудын мэргэн ухаан, хүч чадлыг цуглуулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад эерэг хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэжээ.
