“Аугаа их ялалтыг бат санаж шударга ёсыг хамгаалав – Хятадын ард түмний сайн дурын армийн Америкийг эсэргүүцэж Солонгост туслан хилийн чанадад дайн хийсэн 70 жилийн ойн сэдэвт үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслол 19-ний үдээс өмнө Хятадын ард түмний хувьсгалын цэргийн музейд болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин илтгэл тавьж, үзэсгэлэн нээгдсэнийг зарлав.
Ван Хүнин: - Америкийг эсэргүүцэж Солонгост тусалсан дайн бол энх тайвныг хамгаалан, түрэмгийллийг эсэргүүцсэн шударга ёсны дайн юм. Баатарлаг Хятадын ард түмний сайн дурын армийн дайчид, Солонгосын ард түмэн, армийн хамтаар үхэж сэхэхээ умартан, халуун цусаа урсган байлдаж, Америкийг эсэргүүцэн Солонгосыг тусалсан дайны аугаа ялалтыг олсон юм гэжээ.
Ван Хүнин хэлэхдээ: - Гол сэдэвт үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь, Америкийг эсэргүүцэн Солонгосыг тусалсан дайны яруу алдарт үйл явц болон нандин туршлагыг бүх талаар эргэн санаж, Хятадын ард түмний сайн дурын армийн баатарлаг үйл хэрэг, хувьсгалын үзэл санааг амьдаар харуулж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл зүрх, зориг хүчээ хамтатгасан эх оронч сэтгэлгээг төвлөрүүлэн тусгаж, хүчирхийллээс айн сүрдэхгүй, энх тайвныг хамгаалах Хятадын үндэстнүүдийн шийдвэр зоригийг бүрэн харуулж, бид шинэ зуунд улсаа хүчирхэгжүүлэх, армиа хүчирхэгжүүлэх аугаа үйлст хүчээ өргөн мэрийн тэмцэхэд зориг болсон явдал юм. Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны эргэн тойронд илүү нягт эв санаа нэгдэн, Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, “дөрвөн зүйлийн ухамсар”-аа нэмэгдүүлэн, “дөрвөн зүйлийн итгэл”-ээ бататгаж, “хоёрыг хамгаалан”, Америкийг эсэргүүцэн Солонгост тусалсан аугаа их үзэл санааг ихээр хөгжүүлж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалтыг байгуулах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх Хятад улсын мөрөөдлийн төлөө цуцалтгүй мэрийн тэмцэх хэрэгтэй гэсэн байна.
