solongonews
Ван И ”Эрлийзжүүлсэн будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал” олон улсын форумд оролцов
2022-11-14 08:46
Ван И ”Эрлийзжүүлсэн будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал” олон улсын форумд оролцов.

   Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "Эрлийзжүүлсэн будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал" олон улсын форумд оролцож, Хятад улсын дарга Ши Жиньпиний форумд зориулан хэлсэн үгийг дамжуулжээ.

   Саяхан болж өнгөрсөн ХКН-ын XX их хурал нь Хятад улс Хятад маягийн орчин үеийн байдлаар хүн төрөлхтний хөгжилд шинэ хувь нэмэр оруулж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжуудыг олгоно хэмээн Ван И онцолжээ.

   Эрлийзжүүлсэн будааны технологи нь Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн түүхэнд хөшөө дурсгал болж байна. Энэхүү технологи нь Хятад улсын хүнсний хангамжийн асуудлыг шийдээд зогсохгүй дэлхий нийтийн хүнсний хомсдолыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг Ван И онцлов.

    Ван И хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн хүнсний аюулгүй байдал шинэ сорилттой тулгарч байна. Хятад улс хүнсний аюулгүй байдлыг Ши Жиньпин даргын дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх нэн тэргүүний салбаруудын нэг болгожээ. Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахын тулд бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл