solongonews
Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Раиситэй утсаар ярив
2022-07-30 18:08
Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Раиситэй утсаар ярив.

 07-р сарын 29-ний өдрийн үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Рахитай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ: 

- Өнөөгийн зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиогоогүй цар тахлын нөлөө давхцан дэлхий дахин шинэ донсолгоо өөрчлөлтийн шинэ үе рүү орж байна. Улс орнуудын ард түмний хөгжил хийгээд аюулгүй байдалд хүрэхийг шаардсан хүсэл эрмэлзэл нь нэн тулгамдаж, олон улсын шударга ёсыг эрэлхийлсэн уриалга улам бүр чанга болж байна. Ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдалд хандан Хятад, Иран эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн нь хоёр талын хамтын ашиг тусыг нэмэгдүүлэн, хөгжиж буй орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг хамгаалсан юм. Хятадын тал стратегийн өндөрлөгөөс Хятад, Ираны харилцааг авч үзэж байгаа бөгөөд Ирантай хамт Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин чухалчлахдаа:

- Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, гол анхаарал хандуулж буй асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, олон улсын харилцааны дотоод хэрэгт үл оролцох үндсэн хэм хэмжээг баримтлах ёстой. Хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар нягт харилцаатай байж, гол салбар дахь бодит хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, тахлын эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байгаа төдийгүй бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэх шаардлагатай байна. Ираны талтай ШХАБ зэрэг конвенцын хүрээнд харилцаа холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Раиси хэлэхдээ:

- Өнгөрсөн жил Иран, Хятад димпломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэсэн юм. Сүүлийн 50 жилд Иран, Хятадын хамтын ажиллагаа чухал үр бүтэмжид хүрсэн бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар ирээдүйд Иран, Хятадын харилцаа нэн өндөр түвшинд хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Ираны тал дэмжиж байна. Хятадын талтай нягт хэлхээ холбоотой хамтран ажиллаж, олон улсын шударга ёсыг хамгаалан, хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг хамгаалж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийг урагш ахиулахад Ираны тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл