Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 07-нд Луис Абинадер руу утсаар ярьж, түүнийг Бүгд Найрамдах Доминика Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга баяр цахилгаандаа: Хятад, Доминика дипломат харилцаа тогтоосон хоёр жилийн туршид хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, олон салбарын прагматик хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ гэсэн байна.
Дарга Ши Жиньпин:
- Хятад-Доминикагийн харилцааг хөгжлийн дээд хэмжээнд чухалчилж байна. Мөн ерөнхийлөгчөөр сонгогдсон тантай хамтдаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, Хятад-Доминикагийн харилцааг улам их хөгжилд хүргэн, хоёр орон, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэж хэллээ.
