
Орон нутгийн цагаар 01-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Найпядав дахь зочид буудалд Мьянмарын Батлан хамгаалах хүчний командлагч Мин Аунг Хлаингтай уулзав.
Ши Жиньпин дарга:
- Миний энэ удаагийн айлчлал бол Хятад улсын төрийн тэргүүн 19 жилийн дараа Хятад улсын төрийн тэргүүний Мьянмарт дахин хийж буй айлчлал. Мөн миний шинэ оны эхээр хийж буй анхны айлчлал нь юм. Энэ бол өнөөгийн Хятад, Мьянмарын харилцаа хамгийн өндөр түвшинд байгааг харуулж байна. Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосон 70 жилийн туршид хоёр оронд ямар ч өөрчлөлт гарсан хоёр орны харилцаа зузааран, нягт хамтран ажиллаж, харилцан дэмжих зөв замаар замнаж ирлээ. Ерөнхий командлагч, Мьянмарын цэргийн тал Хятадын цэргийн талтай байх хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг хамтдаа дэмжихийг хүсэж байна. Мөн хилийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хилийн бүсийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд хоёр тал хамтдаа хичээн ажиллахыг хүсэж байна гэж онцоллоо.
Мин Аунг Хлаинг:
- Ши Жиньпин даргын энэ удаагийн Мьянмарт хийсэн айлчлал онцгой цаг үед болж, чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй байгаа нь Мьянмар Хятадын харилцаа өндөр түвшинд байгааг бүрмөсөн харууллаа. Өчигдөр Ши Жиньпин дарга Мьянмар-Хятад дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Мьянмар, Хятад хувь заяаны хамтын цогц байгуулахыг зарласан юм. Энэ бол хоёр орны харилцаанд маш чухал түүхт ач холбогдолтой юм гэж хэлсэн байна.
