Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 23-р хурал 22-ны өдөр видео хэлбэрээр хуралдав. Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань ОХУ-ын дэд ерөнхий сайд Голиковатай хамт оролцов.
Хоёр тал өнгөрөгч таван жилд Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асар их амжилтыг гүйцэд нотолж, орон нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологийн шинийг бүтээх, спортын солилцоогоор гол сэдэв болгосон хамтын ажиллагааг гурван жил дараалан зохион байгуулж, нийт 2000 гаруй төрлийн арга хэмжээ зохиож, хоёр талын хамтарсан сургууль эрхлэх байгууллага болон төсөл 116 болж, хамтарсан лаборатори, судалгааны төв 80 байгуулж, бүх салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хоёр тал улмаар гүнзгийрч байгаа хүмүүнлэг хамтын ажиллагаа нь Хятад, Оросын харилцаанд гүйцэтгэх нааштай үүрэг болон алс хэтийн ач холбогдлыг дээд хэмжээгээр үнэлж, Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Путины стратегийн удирдлага дор Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хүргэнэ.
Сүнь Чуньлань ХКН-ын ХХ их хурлын байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ "Хүмүүнлэгийн солилцоо нь Хятад, Оросын харилцааны хөгжилд суурь чанартай, тэргүүлэх чанартай, удаан даамгай чанартай юм. Бүх салбар дахь хамтын ажиллагааны нэгдмэл ойлголтыг тууштай хэрэгжүүлж, механизм болон арга хэлбэрийг шинэчилж, Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бодитой ахиулж, Хятад, Оросын шинэ эриний бүх талын стратегийн хамтарсан түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад шинэ нэн их хувь нэмэр оруулна" гэв.
Голикова хэлэхдээ "Хятадын талтай хүч хамтран спортын солилцооны гол сэдэвт жилийн дайчлах үүргийг цаашид гүйцэтгэж, бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын хүмүүнлэгийн солилцооны үлгэр жишээ болж, Хятад, Оросын нөхөрсөг харилцааны уламжлал дамжихыг ахиулж, хоёр улсын харилцааны нийгэм нийтийн санаагийн суурийг тасралтгүй бэхжүүлнэ. гэжээ.
Хурлын үеэр хоёр улсын шадар сайд нар холбогдох салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
