solongonews
ГХЯ дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээний хурлын үр дүнг танилцуулж байна
2022-06-29 09:44
ГХЯ дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээний хурлын хоёр үр дүнг танилцуулж байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 28-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн долоо хоногт болсон дэлхийн хөгжлийн дээд түвшний яриа хэлэлцээний хурлын үеэр Хятадаас дэвшүүлсэн "Дэлхийн хөгжил, өмнөд өмнөд хамтын ажиллагааны сан" болон дэлхийн хөгжлийг дэмжих төвийн талаар танилцуулав.

Жао Лижянь хэлэхдээ "2015 оны 09-р сард Ши Жиньпин дарга НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнөд өмнөд хамтын ажиллагааны тусламжийн сан байгуулна" гэж мэдэгдсэн байна.

Үүний үндсэн дээр дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааны нөөцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын Засгийн газар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн санг “Дэлхийн хөгжил, өмнөд-өмнөд хамтын ажиллагааны сан” болгон дээшлүүлж, хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн санаачилга, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор одоо байгаа гурван тэрбум ам.долларт нэг тэрбум ам.доллар нэмж оруулав. Энэхүү сан нь дэлхийн хөгжлийн чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааны гол чиглэлүүд дэх төслүүдэд анхаарлаа хандуулах, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ түлхэц үзүүлэх НҮБ-ын хөгжлийн агентлагууд болон олон улсын байгууллагуудын үүргийг дэмжинэ.

Жао Лижянь хэлэхдээ:

- "Дэлхийн хөгжлийг дэмжих төвийн гол зорилго нь дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг ахиулах үйл ажиллагааны платформ, нөөцийн дэмжлэг үзүүлэх явдал юм" гэжээ. Хятадын тал "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын гол чиглэлүүдийн хүрээнд бүх талын оролцоотой төслийн сан байгуулж, "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын хамтын ажиллагаанд оюуны дэмжлэг үзүүлэхийн тулд "Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум" зохион байгуулна.

"Дээрх арга хэмжээ нь дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэх Хятад улсын практик, прагматик төлөвлөгөөний чухал хэсэг юм. Бид дэлхийн хөгжлийн зөвшилцөлд хүрч, дэлхийн хөгжлийн нөөц бололцоогоо дайчлан, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэлхийн хамтын хөгжлийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Найруулагч: Ш. ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл