Ши Жиньпин дарга Хэфэйд ажиллав
2020-08-20 08:13
Дарга Ши Жиньпин Хэфэйд ажиллалаа.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойш Аньхүй мужийн Хэфэй хотод ажиллажээ. Тэрээр Фэйдүн шяньд хүрч Чаохү нуурын байдалтай танилцав. Үерийн гамшгаас сэргийлэн тэмцэж буй тэргүүн эгнээний ажилтнууд, үерийн гамшгаас аврах ажилд оролцож буй Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчний ажилтан, цэргүүдтэй уулзлаа.
Мөн өдрийн үдээс хойш дарга Ши Жиньпин Аньхүй мужийн Инновацийн ордон болон хувьсгалын түүхэн дурсгалт газарт хүрч, Аньхүй мужийн технологийн шинэчлэл, шинэ үйлдвэрлэлийн хөгжил зэрэг байдалтай танилцсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синхуанет
Дэлгэрэнгүй үзэх
