Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс шинэ коронавирусээс үүссэн уушгины халдвартай тэмцсэн зангилаа үед, Бангладешийн нийгмийн олон салбар адил бус арга хэлбэрээр Хятадын талыг дэмжиж, Бангладешийн ард түмэн хийгээд Хятадын ард түмний гүн зузаан нөхөрлөлийг харуулав. Өнөө өмнөд Азийн бүсэд халдвар дэлгэрч, сэргийлэн хянах үүрэг хүнд хэвээр байсаар. Бангладешийн талын шаардлагын дагуу Хятадын тал халдвартай тэмцэх талаар үргэлжлэн дэмжлэг туслалцаа хангаж, ойрын хугацаанд Бангладеш руу эмчилгээний мэргэжилтний багаа илгээх болно. Таны удирдлага дор, Бангладешийн ард түмэн эрт нэгэн өдөр халдварыг лавтай ялан даана гэдэгт би итгэж байгаа. Бангладешийн засгийн газраас тус улсад байгаа Хятадын иргэнд туслалцаа хангасан явдалд талархаж байна, Хятадын тал ч манай оронд байгаа Бангладешийн иргэдийн амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг үргэлжлэн баталгаажуулах болно гэжээ.
Бангладешийн Ерөнхий сайд Хасина хэлэхдээ: Бангладеш Хятадын найрамдал өнө удаан мөртөө гүн зузаан юм, 2016 онд Ши Жиньпин дарга Бангладеш улсад амжилттай төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг шинэ өндөрт гаргав. Бангладешийн тал халдвартай тэмцэж буй хүнд бэрх үед, Хятадын талаас хангасан үнэтэй дэмжлэг болон туслалцаа манай орны сэргийлэн хянах чадавхыг нэмэгдүүлж, Бангладешийн тал хүндрэл бэрхшээлийг даван туулах итгэлийг нэмэгдүүлсэн юм, Бангладешийн тал үүнд гүн талархал илэрхийлж байна гэжээ.
