solongonews
​”Ши Жиньпин төр улсыг засах тухай” гуравдугаар боть хятад, англи хэл дээр хэвлэгдэв
2020-06-30 15:55
​”Ши Жиньпин төр улсыг засах тухай” гуравдугаар боть хятад, англи хэл дээр хэвлэгдэв

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, төвийн Намын түүх, баримт бичгийн судалгааны хүрээлэн, Хятад улсын гадаад хэлний хэвлэлийн товчоо хамтран редакторласан "Ши Жиньпин төр улсыг засах тухай" гуравдугаар ботийг Гадаад хэлний хэвлэлийн газар саяхан хятад, англи хэл дээр хэвлүүлж, гадаад дотоодын уншигчдад хандан тараажээ. 

БНХАУ-ын Коммунист намын 19-р их хурал нь Ши Жиньпиний шинэ эриний социализмын үзэл баримтлалыг намын урт хугацааны турш баримтлах ёстой удирдамж болгохоор тогтоож, намынхаа үндсэн дүрэмд тусгажээ. БХАТИХ-ын 13 дахь сонгуулийн 1-р чуулганаар энэ чухал үзэл баримтлалыг үндсэн хуульд оруулж, нам төрийн удирдах үзэл баримтлалыг цаг үеийн байдалтай нийцүүлсэн юм. Ши Жиньпины шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь шинэ эрин үеийн ХКН-ын үзэл санааны далбаа, улс төрийн амьдрал, нийгмийн амьдралын үндсэн заавар болох юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл