2019 оны 08-р сарын 21-ний өдөр дарга Ши Жиньпин Ганьсү мужийн Үвэй хотын Гүлан шяний Найман алхам элс буюу Бабү элсний ойн талбайд хүрэлцэн очиж, Бабү элсэн ойн аж ахуй дахь "Зургаан өвгөн"-ий гурван үеийн сэтгэл хөдөлгөм түүхтэй танилцав. "Зургаан өвгөн"-ний доторх Гүө Чаомин өвгөний хүү Гүө Ваньган мөн элсэн цөлийг хянах, ойжуулах ажилчдын хоёрдугаар үеийнхний төлөөлөгчийн хувиар тэнд байв. Тухайн үед дарга Ши Жиньпин яг энэ газарт бидэнтэй элэгсэг дотно харилцаж байсан. Тэрээр мөн шуудууны анжис авч, бидэнтэй элсийг засан сайжруулах ажилд оролцсон.
Гүө Ваньган даргад хэлэхдээ “Энэ гар хөдөлмөрийн аргаар гурван үеийнхэн цөлийг хянаж, 280.000 мү (1 га = 15 мү) гаруй метр талбай элсний ойжуулалтын ажлыг хийж дуусгасан” гэжээ. Найман алхам элс буюу Бабү элс гэдэг нь гэрээсээ гараад найм алхвал бүгд элс гэсэн утгатай. Олон жил ган гачиг, бороо багатай учир өвс ногоо ургахгүй, хар салхитай шар шороогоор шуурч байдаг. Тэр үед манай аав ээжүүд “Бабү элсийг засахгүй бол Түмэнь суурин баяжихгүй” гэдгийг тодорхой ухааран Бабү элсийг засан сайжруулахаар санал нэгдсэн байдаг. Хэчнээн хүнд хэцүү, ядарч сульдсан ч газар нутгаа сайн хамгаалж, салхи, элсийг засан сайжруулах ёстой гэж тэд хэлдэг байв. 20 гаруй жилийн хөдөлмөрөөр 75.000 мү талбай бүхий Бабү элс өвсгүй, үржил шимгүй тал байсан бол одоо өтгөн ногоон баян бүрд болон өөрчлөгдсөн”.
Дарга Ши Жиньпин бүгдэд хандан хэлэхдээ:
- Шинэ эринд "Зургаан өвгөн" шиг орчин үеийн зоригтнууд, цаг үеийн үлгэр дуурайлал болсон хүмүүс хэрэгтэй. Бэрхшээлд толгой гудайлгахгүй, элсэн цөлийг баян бүрд болгох гэж зориглодог "Зургаан өвгөн"-ний тэмүүлэлт үзэл санааг уламжлан бадруулах хэрэгтэй. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад бүх зүрх сэтгэлээрээ оролцож, урт удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулахын төлөө мэрийн зүтгэхийг хэрэгтэй” хэмээн уриалсан байна.
Гүө Ваньган хэлэхдээ “Ерөнхий нарийн бичгийн даргын халуун итгэл найдлага нь бидэнд урам зориг өгөхөөс гадна элсийг засан сайжруулах ажлыг удирдан чиглүүлж байдаг. Цаашид бид ерөнхий нарийн бичгийн даргын халуун итгэл найдлагыг санаж, дээр үеийн ахмад хүмүүсийн “ногоон мөрөөдөл”-ийг марталгүй, үеийн үед тууштай баримтлах болно. Ялангуяа элсийг засан сайжруулах ажилд одоо гурав дахь үеийн ажилчид оролцож байгаа юм. Тэд боловсролтой, элсийг засан сайжруулах ажилд шинжлэх ухааны хэрэглээ, элс тогтоох сүлжмэл зэргийг ашигладаг. Бургасны дор гоёо залгах нь шар элсийг тогтоож засахаас гадна эдийн засгийн үр өгөөжийг бий болгоно. Цаашид бид элсээ засан сайжруулж, элсний аж үйлдвэрлэлээ улам хүчирхэг, том болгоно. Мөн гэр орноо улам сайхан болгож, нутгийн зон олныг аз жаргалтай амьдруулна”.
Орчин үеийн хөдөлмөрч өвгөний үзэл санааг үргэлжлүүлэх хэрэгтэй
2022-06-30 11:53
Орчин үеийн хөдөлмөрч өвгөний үзэл санааг үргэлжлүүлэх хэрэгтэй
Найруулагч: .
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
