solongonews
Мэргэшсэн эмэгтэй эмч, сувилагчид Хятадын хүний эрхийн хөгжил дэвшлийг харуулж байна
2020-03-09 09:14
Мэргэшсэн эмэгтэй эмч, сувилагчид Хятадын хүний эрхийн хөгжил дэвшлийг харуулж байна.

   Хятадын олон мянган эмч, сувилагч эмэгтэйчүүд энэ жилийн мартын 8-наа халдварт өвчний эсрэг тэмцэж тэмдэглэлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Нила Бай-Яс:

- Хятадын эмч, сувилагч эмэгтэйчүүд ер бусын ажил хийж байгаа. Тэд өөрийн аюул түгшүүрээ бодолгүйгээр өвчтөнүүдийг авран тусалж, чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа, тэдний оруулсан хувь нэмэр түүхийн хуудаснаа бичигдэх юм” гэж үнэллээ.

Бүрэн бус тоо бүртгэлээс үзвэл, ""КОВИД-19 гарснаас хойш Хүбэй дахь тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн эмэгтэй ажилтнууд хэдэн зуун мянгад хүрсэн. Хүбэйд томилогдон ажиллаж байгаа 40 мянган эмчилгээний ажилтны 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм. 90-ээд онд төрсөн сувилагч, насаар 70 гарсан академич, вирусын халдвар авч нас барсан эмэгтэй эмч……Тэдний түүх Хятадын эмчилгээний ажилтнуудын хариуцлагаа ухамсарладаг итгэл бишрэлийг харуулсан төдийгүй Хятадын эмэгтэйчүүдийн дуурайл, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж хөгжүүлсэн үнэн бодит дүр зураг болж байна.

Хүйсийн эрх тэгш байдлыг хамгаалах нь Хятадын үндсэн бодлого юм. Энэ жилийн Мартын 8-нд Ши Жиньпин халдварт өвчний эсрэг тэмцэж буй тэргүүн эгнээний эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, бодит үйл ажиллагаагаараа чухал хувь нэмэр оруулж байгааг нь сайшааж, Хятадын нам төрөөс эмэгтэйчүүдийг халамжлан хүндэтгэдгийг харууллаа.

Энэ жилийн Мартын 8-н “Миний бие эрх тэгш: эмэгтэйчүүдэд эрхийг нь өгье” уриан дор болж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш НҮБ-ын тэмдэглэлт арга хэмжээн дээр:

- Эмэгтэйчүүд нийгмийн ажилд адилхан оролцсон тохиолдолд л бид тэдний мэргэн ухаан, баялаг туршлага болон холын хараатайн ач тусыг нь хүртэх болно гэж хэллээ. Тэрээр Нобелийн шагналт Тү Юүюүгээр иш татан ингэж нотолсон юм.

БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн туршид олон салбарын ажил төрөлдөө мэргэшсэн эмэгтэйчүүд төрсөөр байгаа бөгөөд тэдний хөгжил дэвшил нь Хятадын нийгмийн хөгжлийн чухал хүч болж, Хятадын хүний эрхийн дэвшлийн бодит дүр зургийг харууллаа.

Эмэгтэйчүүд бүх талаар хөгжих нь нийгмийн соёлын дэвшлийг харуулах бөгөөд дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлөө биелүүлэхийн гол зорилго юм. Хятад улсын эмэгтэйчүүд дэлхийн тавны нэгийг эзлэх учраас өөрийгөө хөгжүүлэх нь дэлхий дахинд хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Дээрээс нь Хятад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах олон төслийг хэрэгжүүлж байна.

Одоохондоо улс төр, эдийн засаг соёл, шашин шүтлэг зэрэг хүчин зүйлээс шалгаалагдаад дэлхийн олон газар эрэгтэй эмэгтэйчүүдийн эрх, боломж, нөөцийн хуваарилалт тэгш бус байдал оршсоор байгаа. Олон улсын нийгэмлэг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгийг биелүүлэхийн төлөө хамтран зүтгэх ёстой.

- Эмэгтэйчүүдийг чөлөөлж хөгжүүлэхгүй юм бол хүн төрөлхтний эрх чөлөө, хөгжил дэвшил байхгүй гэдгийг түүх аль эрт гэрчилсэн юм. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл