solongonews
Бээжингийн соёлын форум боллоо
2022-07-25 16:35
Бээжингийн соёлын форум боллоо

Бээжингийн соёлын анхдугаар форум 07-р сарын 25-ны өдөр Бээжинд нээгдэв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин оролцож, үг хэлэв. Тэр хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний социалист соёлын бүтээн байгуулалтын талаарх чухал илтгэлийг сайтар судалж, соёлын бүтээн байгуулалтын оюун санааг дагаж мөрдөж, дэвшилтэт соёлын чиглэлийг хатуу баримталж, Бээжингийн соёлын форумыг соёлын хөгжилд зөвлөгөө өгөх, соёлын инновацийг дэмжих нэгдүгээр зэрэглэлийн индэр болгон төлөвшүүлж, Хятадын сэтгэл татам, олон улсын нөлөө бүхий соёлын брэнд болгон, үндэсний соёлын төвийн бүтээн байгуулалтыг сайн ахиулж, социалист соёлын хүчирхэг улс гүрэн байгуулахад шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж онцолсон байна.

Хуан Күньмин хэлэхдээ, Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын улсын соёлын бүтээн байгуулалт түүхэн ололт амжилтад хүрч, түүхэн өөрчлөлтийг хийж, шинэ эриний Хятад улс өөртөө итгэх, өөрийгөө хөгжүүлэх, үнэнч шударга байдал, шинийг санаачлах зэрэг соёлын үндэс суурийг тодруулж, Хятадын ард түмний эв нэгдэлтэй, өөдрөг санаа бодлыг цацруулсан юм. Шинэ аянд соёлын бүтээн байгуулалтын шинэ нөхцөл байдлыг бий болгохын тулд бид сэтгэлгээний бамбарыг өндөрт өргөж, соёлын хөгжлийн чиг хандлагыг үнэн, итгэлийн гэрлээр удирдан чиглүүлж, бүх нийтийн эв нэгдэл, тэмцлийн үзэл санааны нийтлэг үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, хамгаалах, идэвхжүүлэх ажлыг сайн хийж, үндэс суурийг бататгаж, үнэнч шударга байдал, шинийг санаачлах замаар Хятадын соёлын эриний гялбааг гэрэлтүүлэх хэрэгтэй. Хүн төвтэй арга барилыг баримталж, соёлын өндөр чанартай хөгжлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлт, шинийг санаачилга, эрч хүчээр дамжуулан ард түмний оюун санаа, соёлын хэрэгцээг хангах хэрэгтэй. Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, соёлын хэлхээ холбоогоо нягтруулж, харилцан суралцаж, үлгэр түүхийг сайн ярих замаар Хятадын соёл иргэншлийн дүр төрхийг харуулах хэрэгтэй.

Бээжингийн соёлын форум нь "Өв залгамжлал, шинийг санаачлах, харилцан суралцахуй" сэдвийн дор болж байгаа юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл