solongonews
Долоон хоногийн онцлох мэдээ /15-21/
2022-04-21 12:09
Долоон хоногийн онцлох мэдээ /04-р сарын 15-наас 21-ний өдөр/

04-р сарын 15-ны өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 15-ны өдөр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммедтэй утсаар ярьсан бөгөөд Мохаммедээр Салман хаанд мэндчилгээ дамжуулсан байна. 

04-р сарын 16-ны өдөр:

Бээжингийн цагаар 04-р сарын 16-ны өдрийн 09 цаг 56 минутад Хятадын Шэньжөү-13 нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг Эзнээ хошуун дахь Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд амжилттай газарджээ. Сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нарын биеийн байдал хэвийн хэмээн эмнэлэг, эрүүл мэндийн ажилчид мэдэгдэв. Шэньжөү-13 нисгэгчтэй сансрын хөлгийн бүх үйл ажиллагаа ийнхүү амжилт дүүрэн боллоо. 

04-р сарын 17-ны өдөр:

Барууны орнуудад өргөн тэмдэглэдэг “Улаан өндөгний баяр” нь энэ жилийн хувьд 04 дүгээр сарын 17-ны өдөр тохиожээ. Христүүд эл өдрийг Бурхны хүү дахин амилсан өдөр гэж үздэг аж. Итали улсад уг баярыг нийтээрээ амрах өдөр болгон тогтоосон бол энэ жилийн хувьд нийслэл Ром хот нь баярын хугацаанд их хэмжээний жуулчин хүлээн авсан байна.

Украины ГХЯ-ны сайд Кулеба 04-р сарын 17-ны өдөр хэлэхдээ:

- Оросын арми хэдэн долоо хоног бүслэн дайралт хийсний дараа Мариуполь хотын байдал маш ноцтой болж, энэхүү Азовын тэнгисийн эрэгт орших цэцэглэн хөгжсөн хот нэгэнт “алга” болсон гэжээ.

04-р сарын 18-ны өдөр:

XIII сонгуулийн БХАТИХ-ын XXXIV хурал 04-р сарын 18-ны өдөр Бээжин хотноо нээгдэв.

Хятадын анхны үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн 04-р сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна. 

04-р сарын 19-ний өдөр:

Орон нутгийн цагаар 04-р сарын 19-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлыг авч хэлэлцэв.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр мөн 19-ний өдөр хэлэхдээ:

- Хур тунадас хангалтгүй, хүмүүнлэгийн тусламж зогсонги байдалд орсны улмаас Африкийн буланд орших Кени, Сомали, Этиоп зэрэг орнуудын ган гачгийн байдал улам хүндэрч, энэ онд 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна гэжээ. 

04-р сарын 20-ны өдөр:

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бол НҮБ-ын “Хятад хэлний өдөр” юм. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга Шахид нар НҮБ-ын “Хятад хэлний өдөр”-т зориулсан арга хэмжээний нээлтийн ёслолд видеогоор оролцсон байна.

04-р сарын 21-ний өдөр:

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулган 04-р сарын 21-ний өдөр Хайнань мужид нээгдсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолын үеэр видео илтгэл тавьсан байна.

Найруулагч: S.U
Эх сурвалж : Ардын сайт, Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл