Төв радио, телевизийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан НХҮӨЗО-нд ажиллахдаа, Намын төв хорооны шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлж, тогтвортой байдлын дунд урагшлах, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар хоёр чуулганы ажлын байршуулалтыг хэрэгжүүлэн, цар тахлын нөлөөг аль болох даван туулж, иргэдийн амьжиргааг баталгаажуулан, ажлын байраар ханган, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлаас гаргах шийдвэрт тэмцлийн ялалт олж, эдийн засгаа хөгжүүлэн, олон үндэстнийг нягтруулж, байгаль орчноо хамгаалж, ард иргэд нь баян чинээлэг, үзэсгэлэнт сайхан Ниншяг бүтээн байгуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэлээ.
06-р сарын 08-10-ны өдрүүдэд Ши Жиньпин дарга Үжүн, Иньчуань зэрэг газрын хөдөө тосгон, хороолол, үер уснаас сэргийлэх барилга байгуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээлэнд ажиллан, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг хэвийн үргэлжлүүлж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхтэй уялдуулан, ядуурлаас гаргасан амжилтаа бэхжүүлж, экологийн орчныг хамгаалан, олон үндэстнүүдийн эв санааг нэгтгэх ажилтай танилцжээ.
Үжүн хотын Хүндэ тосгоны 1036 өрхийн 4497 хүн ядуу амьдралтай байсан юм. Нүүлгэж суурьшуулсан эдгээр өрхөөс 20 өрхийн 50 хүн ядуурлаас гараагүй байсаар юм. 8-ны үдээс хойш Ши Жиньпин тус тосгоны ядуурлаас гаргах зориулалттай үйлдвэртэй танилцан, цаасан хайрцаг хийж байгаа иргэдтэй уулзжээ. Тосгондоо цаасан хайрцаг хийдэг компани байгуулснаар 100 гаруй хүнийг ажлын байраар хангасан тухай иргэд танилцуулсан бөгөөд Ши Жиньпин түүнийг бүрэн үнэлж, ядуурлыг бууруулах зорилготой учраас энэ үйлдвэрт ядуулаг амьдралтай хүмүүсийг ажлын байраар түлхүү хангах ёстой. Компаниуд ядуурлыг бууруулах үйлдвэр байгуулсан нь урьдаар баяжсан нь бусдыг дайчлан хөтлөх үүрэг гүйцэтгэсэн маш их ач холбогдолтой үйл ажиллагаа байна гэжээ.
Нүүж ирсэн чинь сайхан амьдралын эхлэл байна, амьдрал улам сайхан болно, хөдөлмөрч хоёр гараараа гэгээн ирээдүйгээ цогцлохыг хүсэн ерөөе гэж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин дарга Хатан голын экологийн орчныг хамгаалж буй байдалтай танилцсаны дараа хэлэхдээ, Ниншягийн иргэд их талыг бодож, хариуцлагаа ухамсарлан, Хатан голыг системтэй ерөнхийлөн засах, эх үүсвэрээс нь засахыг баримтлах ёстой. Экологийн орчныг хамгаалан сайжруулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй гэж онцолсон юм.
Үжүн хотын Жиньхуа-Юань хороололд Монгол, Хятад, Хотон, Манж, Төвд зэрэг олон үндэстний 13850 оршин суугчид байдаг бөгөөд “Үндэстнүүдийн эв нэгдэл хөгжил дэвшлийн үлгэр жишиг хамт олон”-оор шалгарсан юм. Ши Жиньпин хорооллын иргэдтэй уулзаж, Хятадын үндэстнүүд бол эв санаа нэгтэй агуу хүмүүс юм. Баян чинээлэг нийгмийг байгуулахад нэг ч үндэстнийг орхигдуулж болохгүй гэжээ. тэрээр хэлэхдээ, "Нам засгийн хүч чармайлт болон манай ард иргэдийн уйгагүй зүтгэлийн дүнд бидний амьдрал улам сайн сайхан болно гэдэгт би итгэлтэй байна."
09-нд Ши Жиньпин Хөдөө тосгоны экологийн парктай танилцах үедээ, иргэдийн ашиг сонирхлыг тэргүүн чухалд үзэж, Хатан голын усны нөөцийг хамгаалахын зэрэгцээ хэвийн ажлаа сэргээх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин дарга Алшаа уулын экологийн орчныг хамгаалахад маш их анхаарал хандуулж байдаг. Иньчуань хотын Юаньши үзмийн баазтай танилцах үед тэрээр хэлэхдээ, Алша уулын экологийн орчныг хамгаалах нь Баруун хойд болон умард нутгийн экологийн аюулгүй байдалтай нягт холбоотой тул туйлын чухал ач холбогдолтой юм гэжээ.
Үзэм тарих технологи, бүтээгдэхүүн борлуулалт, орлогын байдалтай танилцсаны дараа Ши Жиньпин хэлэхдээ, үзмийн архи үйлдвэрлэлийг экологийн орчныг хамгаалахтай уялдуулан, технологийн түвшнээ дээшлүүлж, соёлын агуулгыг баяжуулан, брэнд болгож, үр ашгаа нэмэгдүүлэхийн төлөө зүтгэх ёстой гэжээ.
