Дарга Ши Жиньпин 2021 оны 02-р сарын 03-ны өдөр Гүйжөү мужид очиж ажиллав. Тэрээр Ү Жян мөрний Лю Чүн хэсгийн Хуа-Ү усан онгоцны зогсоол дээр Ү Жян голын экологийн орчин, усны чанарыг шалгалаа.
Ши Жиньпин дарга гол руу урсдаг бохир усны менежментийг сайжруулсан усны чанарын хяналтын тогтолцооны туршлагыг өндрөөр үнэлэв. Тэрээр: “Ногоон байгаль бол үнэлж баршгүй үнэт баялаг гэдэг үзэл баримтлалыг бэхжүүлж, хөгжил ба экологийн хоёр үндсэн шугамыг баримтлан, экологийн тэргүүлэх чиглэлийн ногоон хөгжлийн шинэ замаар замнах ёстой” гэж онцолсон юм.
Тухайн өдөр дарга Ши Жиньпиний яриаг сонсож байсан Гүйжөү мужийн Экологийн орчны хяналтын төвийн усны хэсгийн дарга Фү Чэнчэн хөөрч догдолж байсан ч нуруун дээрх хариуцлага нь илүү байгааг тэрээр мэдэрч байв.
Гүйжөү хотын Экологийн орчны хяналтын төвийн усны хэсгийн дарга Фү Чэнчэн:
- Бид Үжян голын сав газрын усны орчны хяналтыг чангатгаж, одоогийн байдлаар мужийн усны сайн чанарын түвшин тасралтгүй нэмэгдсээр байна. 2021 оны эцэс гэхэд манай мужийн улсын хяналтад байгаа хэсгүүдийн усны чанарын түвшин 98.3 хувьд хүрсэн.
Дарга Ши Жиньпин:
- Гүйжөү муж үнэхээр үзэсгэлэнтэй сайхан, энэхүү хөх ногоон уул усыг эрхбиш хамгаалах ёстой гэлээ.
Фү Чэнчэний хувьд дарга Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврыг санаж, экологийн орчны хяналтыг сайн хийх шаардлагатай юм. Одоо түүний өдөр бүр хийдэг хамгийн эхний ажил бол мужийн хэмжээнд усны чанарын хяналтын мэдээллийг шалгаж, хэвийн бус мэдээлэлд шинжилгээ хийж, дүгнэлт хийх юм.
“Төрөл бүрийн шинэ технологийг нэвтрүүлэх замаар бид усны чанарын хяналтын мэдээллийн үнэн, оновчтой, бүрэн гүйцэд, түргэн шуурхай, шинэ байхыг баталдаг. Мөн усны чанарын хяналтын сэрэмжлүүлэгтэй холбоотой ажлыг үргэлжлүүлэн сайжруулж, усны урсгалын хяналтыг автоматаар хянах туршилтын цэгийн ажлыг өрнүүлэв. Би экологийн хамгаалалтын сайн харуул болж, Гүйжөүгийн энэхүү тунгалаг уст орон ба усны сайн экосистемийг хамгаалахад хувь нэмрээ оруулах болно” гэж Фү Чэнчэн ярилаа.
