Өнөөдөр буюу 05-р сарын 25-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Индонезийн Гадаад хэргийн сайд Ретнотой утсаар ярив. Хоёр тал "Их 20"-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтын талаар санал бодлоо солилцоход гол анхаарлаа хандуулж, дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгохын тулд харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхээр тохиролцов.
Ван И: - Балигийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятад улс Индонезийг тууштай дэмжиж байна. Энэ он гарснаас хойш Ши Жиньпин дарга, Жоко Видодо нар хоёр удаа ярилцаж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.Индонез, Тайланд, Камбож тус бүр олон талт чухал уулзалтуудыг зохион байгуулах бөгөөд Хятад улс ч БРИКС-ийн удирдагчдын уулзалтад бэлтгэж байна. Хятадын тал дээр дурдсан гурван талын гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн дэмжиж, Азийн эв нэгдлийг бэхжүүлж, сорилтыг хамтдаа даван туулахыг санал нэгтэй илэрхийлж байна. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалтай тулгарч буй Азийн орнууд бүс нутаг, дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд идэвхтэй оролцох ёстой.
Ван И: - Ерөнхийлөгч Жоко Видодо "Их 20" байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн форум гэхээсээ илүүтэй эдийн засгийн форум байсныг удаа дараа онцолж байсан бөгөөд Хятад улс үүнийг бүрэн зөвшөөрч байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бол улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх зөв талбар бөгөөд Их 20 макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог анхаарч, зохих үүргээ биелүүлэх ёстой. Хятад улс Индонезийг ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, мөрийн хөтөлбөрийн тогтоосон зорилтыг биелүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг арилгаж, Их 20-ыг зөв чиглэлд удирдан чиглүүлэхийг тууштай дэмжиж байгаа нь G20-ийн гишүүн орнуудын дийлэнх олонх болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлттэй нийцэж байна.
Хоёр тал мөн Украйны асуудлаар санал бодлоо солилцож, олон улсын хамтын нийгэмлэгийг дайныг зогсоож, энхийн хэлэлцээг сэргээж, энх тайвныг сэргээхэд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
