solongonews
Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхийлөгч, ерөнхий сайдад цахилгаан илгээжээ
2022-11-02 08:23
Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхийлөгч, ерөнхий сайдад цахилгаан илгээжээ.

   Энэтхэгийн Гужарат мужид кабелийн гүүр нурсны улмаас олон хүн амиа алдан, бэртэж шархадсантай холбогдуулан 10-р сарын 31-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхийлөгч Дроупади Мурму, ерөнхий сайд Нарендра Модид нарт цахилгаан илгээжээ. 

   Ши Жиньпин цахилгаандаа "Энэтхэгийн Гужарат мужид кабелийн гүүр нурсны улмаас олон хүн амиа алдан, бэртэж шархадсан мэдээ дууллаа. Миний бие Хятадын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцаж байна" гэжээ.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл