solongonews
Халдвартай тэмцэх Хятадын хүчин зүтгэл дэлхийд магтагдаж байна
2020-02-26 14:07
Халдвартай тэмцэх Хятадын хүчин зүтгэл дэлхийд магтагдаж байна.

02-р сарын 24-нд Хятадад 9 өдрийн турш хийсэн ажиглалт дууссаны дараа Хятад-ДЭМБ-ийн “COVID-19” хамтарсан шинжээчдийн судалгааны бүлэг Бээжинд хэвлэлийн бага хурал хийлээ. Хяналтын баг Хятад улсын олон нийтийн эрүүл мэндийн талаар урьд өмнө хэзээ ч байгаагүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тархалтын явцыг удаашруулж, вирусийн халдварыг хүнээс хүнд дамжих дамжлагыг хориглож чадсан гэж үзэж байна. Нэмж дурдахад Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж, улс орнууд урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхэд үнэтэй цаг зав, лавлагааны үнэ цэнэтэй туршлагыг өгчээ.

Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Швейцарын Женев хотод хэлэхдээ, “COVID-19”-ийн халдварын сөрөг нөлөөг багасгахын тулд Хятадын ард түмэн урьдчилан сэргийлэх, хянах хатуу арга хэмжээ авч, амьдралын хүл хорио тогтоосноор нийт хүн төрөлхтөнд хувь нэмэр орууллаа гэжээ.

ДЭМБ, НҮБ-аас гаргасан энэхүү үнэлгээ нь Хятадын “COVID-19”-ийн халдварын эсрэг үйл ажиллагааны эрчим, хурд, ил тод байдлыг бодитоор харуулж байгаа бөгөөд Хятад улсын энэхүү тахал өвчинтэй тэмцэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг нотолж байна.

Мэргэжилтнүүдийн хамтарсан багийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Элвард Хятадад гарсан “COVID-19”-ийн халдварын талаар: “Үхань хотын ард түмэн оруулсан хувь нэмрийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ халдварт өвчин өнгөрсний дараа Үхань хотын ард түмэнд дэлхийн нэрийн өмнөөс дахин нэг удаа талархал илэрхийлэх боломж олдоно гэдэгт би найдаж байна. Энэ тархалтын үеэр Хятад ард түмэн ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг би мэднэ." гэж байлаа.

“COVID-19”-ийн халдварын дэгдэлтээс хойш Хятад улс бүхэлдээ нэгдэж, нэгдмэл байдлаар тахалтай тэмцсэн. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын засгийн газар нэн даруй үндэсний хэмжээний тогтолцоог бий болгож, үндэсний нөөцийг нэгтгэж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамгийн нарийн, хатуу чанд арга хэмжээг авсан бөгөөд эдгээр арга хэмжээнүүдийн ихэнх нь ДЭМБ-ын зөвлөмж, олон улсын эрүүл мэндийн зохицуулалтын заалтуудаас хамаагүй давсан байна. Хариуцлагатай том улсын хувьд Хятад улс тархалтын нөхцөл байдлын талаар анхнаасаа цаг тухайд нь мэдээлж, олон улсын хамтын ажиллагаа явуулж, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран энэ тархалтыг дэлхийн хэмжээнд тархахыг хориглож, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулав.

Энэ удаагийн тахалтай тэмцэх дайнд энгийн хүмүүс ч гайхамшигтай зориг, хариуцлага хүлээн"Өвчин арилахгүй бол би хэзээ ч ухрахгүй" хэмээн зүтгэсэн олон нийтийн цагдаа нар, 13 өдөр шөнөгүй тэмцэж байсан Лэй Шэньшань эмнэлгийн барилгын ажилтнууд, үхэхийг унтахын чинээ боддоггүй сайн дурын ажилтнууд,1800 гаруй км замыг туулж, 30 гаруй тонн хүнсний ногоог Үхань хотод тээвэрлэсэн жолооч гээд сэтгэл хөдөлгөм үйл хэргийг өөрийн биеэр бүтээж явна.

Барууны сэтгүүлчдийн асуусан " Та Хятадыг яагаад олон удаа магтдаг вэ? Энэ бол Хятадын хүсэлт үү" гэсэн асуултад хариулахдаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тан Десай: "Хятадууд үнэхээр магтаал хүртэх ёстой. Үнэн бодитой үйл хэргүүд үүний дүнг гэрчлэх болно" гэжээ. 

Одоогийн байдлаар Хятад улсын ”COVID-19”-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал нааштай өргөжиж, эдгэрэлтийн тоо хурдацтай нэмэгдэж, оношлогоо эмчилгээний хөтөлбөрүүд байнга сайжирч байна. Хятад улсын тархалтын эсрэг үр нөлөө нь дүнд хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн тахал өвчнийг ялах  итгэлийг нэмэгдүүлжээ. Тахал өвчний аюулаас урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлзүйн эмчилгээ, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ зэрэг хуримтлагдсан туршлага нь хөрш зэргэлдээ бүс нутгуудад, тэр ч байтугай дэлхийн тахлын эсрэг хамтын ажиллагаанд хүчтэй дэмжлэг үзүүлж байна.

Энэхүү гэнэтийн тахал Хятад улс болон дэлхийд үнэхээр хүнд сорилт авчирсан. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газар, ард түмэн энэхүү сорилтыг даван туулж, шаргуу зүтгэл, золиослолоороо олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэтгэл, хүлээн зөвшөөрлийг хүртлээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл