solongonews
Ши Жиньпин: - Хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, хянах чадварыг цогцоор нь сайжруулна
2020-02-06 15:45
Ши Жиньпин: - Хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, хянах чадварыг цогцоор нь сайжруулна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-нд Бээжинд цохон тэмдэглэхдээ, намын Төв хорооны нэгдэлтэй удирдлагатайгаар ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл байдлыг тэргүүн байранд тавьж, хууль тогтоох, хууль хэрэгжилт, эрхзүй, хууль сахиулах зэрэг олон талаар хүчээ нэгтгэн хуулийн дагуу сэргийлэлт хийх, хуулийн дагуу засаг хэрэгжүүлэх чадвараа бүх талаар дээшлүүлж, халдварт өвчнийг сэргийлэх ажилд хуулийн баталгаа хангах хэрэгтэй гэжээ.

Мөн өдөр Ши Жиньпин Төв хорооны тал бүрээр хуулийн дагуу улс орноо засах хорооны 3-р хурлыг даргалан хуралдуулжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, халдварт өвчнийг сэргийлэх зангилаа хугацаанд байгаа тул шинжлэх ухаанчаар дэг журамтай сэргийлэх нь маш чухал юм. Хуулийн талаар төрөл бүрийн сэргийлэлтийн ажлыг зохистой ахиулах хэрэгтэй гэжээ.

Халдварт өвчнөөс сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, халдварт өвчнөө сэргийлэх болон онц байдлыг зохицуулах хууль дүрмийг чанд хэрэгжүүлэн, халдварт өвчнөөс сэргийлэх ажилд хор нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг хуулийн дагуу залхаан цээрлүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэн, хүчээр эм эмнэлгийн ажилтныг шархдуулж байгаа хууль зөрчсөн ажиллагаанд цохилт өгөхөө эрчимжүүлэн халдварт өвчин байдал болон мэдээлэх ажлыг хуулийн дагуу хийж, цаг тухайд нь халдварт өвчний байдлыг мэдээлж байх хэрэгтэй гэж Ши Жиньпин шаардсан байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шат бүрийн захиргаа гэнэтийн үйл хэргийг зохицуулахдаа хуулийн засаглалын байгуулалтыг ахиулж, хуулийн дагуу засаглах түвшнээ дээшлүүлж, ард олны амь нас эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл