Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 06-р сарын 20-ны өдөр Бээжин хотноо “Дэлхийн хөгжлийн тайлан”-г нийтлэх хуралд цахимаар оролцож илтгэл тавьсан байна.
Ван И:
- Хөгжил бол хүн төрөлхтөний нийгмийн мөнхийн сэдэв, эрин цагийн хөгжил дэвшлийн чухал хэмжүүр юм. Ши Жиньпин дарга нийт хүн төрөлхтөний ашиг тусын үүднээс НҮБ-нд Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, дэлхийн хөгжлийн нийтлэг цогцыг бүтээн байгуулахаар зорилтоо болгон, хөгжлийг тэргүүнд чухалчлах, хүн ардаар төв болгох зэрэг үзэл ойлголтыг баримталж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцыг түргэтгэн хэрэгжүүлж, илүү эрчтэй, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг биелүүлэхийн тулд хичээн чармайхыг дурдсан юм гэж онцлов.
Ван И:
- Дэлхийн хөгжлийн санаачилга нь хөгжилд анхаарал төвлөрсөн “уриан дуу”-г уламжлан, хөгжлийг дэмжих “хурдны зам”-ыг тавьж, 2030 он хүртэлх үйл явцын хэрэгжилтэд “түргэгтгэгч” хангаж, тал бүрийн нөөцийг хуримтлуулах, хөгжлийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа үр бүтэмжийг нэмэгдүүлэхэд эрчтэй хөдөлгөх хүчийг сэлбэсэн юм гэж илэрхийллээ.
Ван И хэлсэн үгэндээ мөн:
- “Дэлхийн хөгжлийн тайлан” нь Хятад улс болон дэлхийн улс орнуудын хуримтлуулсан үр ашигтай туршлагуудад суурилан, 2030 он хүртэлх үйл явцын хэрэгжилтэд найман талаас бодлогын санаачилга дэвшүүлэв. Энэ нь Хятадын тал Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бөгөөд улс орнуудын хөгжилд үр ашигтай туршлага хангаж, дэлхий нийтийн хөгжлийн үйлст арга замын дэмжлэгийг олгож байна. Талуудын хамтаар Дэлхийн хөгжлийн санаачилгыг хүч хамтран хэрэгжүүлж, 2030 он хүртэлх үйл явцыг түргэтгэн, дэлхийн хөгжлийн нийтлэг цогцыг хамтаар бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна гэсэн байна.
