БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 09-нд Африкийн холбооны ээлжит дарга, Сенегалын ерөнхийлөгч Саллд баярын цахилгаан илгээж, Африкийн холбоо байгуулагдсаны 20 жил, Хятадын Африкийн холбоотой дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин онцлохдоо:
- Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Африкийн холбоо нь Африкийн орнуудыг эв нэгдэл, хөгжил, сэргэн мандалт, интеграцчлалаар дамжуулан өөрийгөө сайжруулах замаар урагш ахиж, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, олон талт үзлийг хадгалах, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах аялалд Африкийн хүч чадлыг харууллаа. Хятад, Африк үргэлж сайн найзууд, сайн түншүүд, сайн ах дүүс юм. Хятад, Африкийн холбооны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, хамтын ажиллагааны гүн гүнзгий цар хүрээ тасралтгүй өргөжин, Хятад, Африкийн уламжлалт найрамдлыг өвлөн уламжлан бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, шинэ эриний эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүллээ.
Би Хятад, Африкийн холбооны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байгаа төдийгүй ерөнхийлөгч Салл болон Африкийн холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нартай хамтран ажиллах хүсэлтэй байна. Хятад, Африкийн холбоо дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг шинэ эхлэл болгон Хятад, Африкийн найрамдал хамтын ажиллагааны үзэл санааг урагшлуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын VIII бага хурлын үр дүнг бүрэн хэрэгжүүлэн, бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, тулгамдсан асуудалд тууштай дэмжлэг үзүүлж, олон улсын үйл хэрэгт хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг тасралтгүй нэмэгдүүлэн, шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад-Африкийн хамтын нийгэмлэгийг байгуулахад хувь нэмэр оруулна.
Салл хэлэхдээ:
- Африкийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга халуун мэндчилгээ илгээсэн нь Африк, Хятадын ард түмний найрсаг харилцааг бүрэн харуулж байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би Африк, Хятадын уламжлалт найрамдал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээний эрч хүчтэй түншлэлийн харилцааг өндрөөр үнэлж байна. Африкийн тал нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, Африк тив найрсаг Хятад улстай гар нийлэн шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад, Африкийн хамтын нийгэмлэг байгуулахыг тууштай дэмжиж байгааг дахин илэрхийлье.
