Их 20-ийн бүлгийн худалдааны сайд нарын халдварт өвчний эсрэг тусгай видео хурал 03-р сарын 30-нд болж, Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань оролцсон байна.
Энэхүү хурлаар халдварт өвчний дэлхийд үзүүлсэн нөлөө, 20-ийн бүлгийн өвчний эсрэг хариу арга хэмжээ авах талаар ярилцсан байна. Талууд 20-ийн бүлгийн удирдагчдын “COVID-19”-тэй тэмцэх тухай тусгай хурлын хамтарсан мэдэгдлийг хамтдаа хэрэгжүүлж, зохицуулалттай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, нээлттэй эдийн засаг, худалдааны бодлогыг хэрэгжүүлж, дэлхий нийтийн нийлүүлэлтийн сүлжээн дэх халдварт өвчний нөлөөллийг багасгаж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хил дамнасан үйл ажиллагааг дэмжиж, олон улсын эдийн засаг, худалдааны хөгжилд итгэх итгэлийг сэргээнэ гэж үзсэн байна.
Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань:
- Ши Жиньпин дарга тус хуралд дөрвөн санаачилга дурдаж, олон улсын хамтын ажиллагаагаа бүх талаар бэхжүүлж, цар тахлыг ялан давах эрч хүчийг хуримтлуулахыг уриалсан юм. 20-ийн бүлгийн худалдааны сайд нар тусгай хурлын хамтарсан мэдэгдлийг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Хятад улс талуудад гурван санал дэвшүүлье:
Нэг. Халдварт өвчний эсрэг эд материалын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, улс орны ард иргэд, эмнэлгийн ажилтны амь насны аюулгүй байдлыг хамтдаа хангах.
Хоёр. Дэлхийн аж үйлдвэрлэл, хангамжийн сүлжээг тогтвортой байлгаж, гаалийн татварыг бууруулах, саад бэрхшээлийг арилгах, худалдааг саадгүй нэвтрүүлэх арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх.
Гурав. Дэлхийн нээлттэй, хамтын ажиллагааны орчныг хамгаалж, зах зээлийг нээлттэй байлгаж, олон талт худалдааны системийг хамгаалж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх эдгээр болно гэсэн байна.
