solongonews
Ши Жиньпин дарга Экваторын Гвинейн ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээв
2020-10-15 10:25
Дарга Ши Жиньпин Экваторын Гвинейн ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээлээ.

  Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 15-нд Экваторын Гвинейн ерөнхийлөгч Обианг Нгуема Мбасоготой харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Хятад, Экваторын Гвиней уламжлалт гүн зузаан найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилд олон улсын төлөв байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр тал ямагт чин үнэнч найрсаг харилцаатай байсаар ирсэн. Харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том чухал асуудлын талаар хэлбэрэлтгүй харилцан дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тус авчирсан юм. "COVID-19" цар тахал гарснаас хойш Хятад улс Экваторын Гвиней зэрэг Африк тивийн орнуудтай эв нэгдэн харилцан туслалцаж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж, ард түмний амь нас эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалж, Хятад, Африкийн найрсаг харилцаанд шинэ агуулга нэмэрлэсэн. Хятад, Экваторын Гвинейн харилцааг хөгжүүлэхийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг. Обианг Нгуема Мбасого ерөнхийлөгчтэй хамтдаа хичээн чармайж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, улс төрийн итгэлцлээ бататган, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Экваторын Гвинейн харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулан, хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхэд бэлэн байна гэж тэмдэглэв.

Обианг Нгуема Мбасого баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилд хоёр орон гар нийлэн урагшилж, ямагт харилцан ойлголцож, хамтран ажиллаж, харилцан туслалцан дэмжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрэв. Хоёр орны харилцааны хөгжилд Экваторын Гвинейн тал сэтгэн хангалуун байна. Хятадын талтай хамтдаа хичээн чармайж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл