solongonews
Шы Тайфэн ӨЗО-ы эдийн засаг, үйлдвэр худалдааны холбоо, тариалан мал аж ахуйн салбарын гишүүдийн хамтарсан хуралд оролцов
2020-01-13 17:01
Шы Тайфэн ӨЗО-ы эдийн засаг, үйлдвэр худалдааны холбоо, тариалан мал аж ахуйн салбарын гишүүдийн хамтарсан хуралд оролцов.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн 01 дүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойш ӨЗО-ны УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хурлын эдийн засаг, үйлдвэр худалдааны холбоо, тариалан мал аж ахуйн салбарын гишүүдийн багийн хамтарсан ярилцах хуралд оролцохдоо, Өвөр Монголын бүх шатны УТЗЗ-ний зохион байгуулалт болон УТЗЗ-ний гишүүд хичээнн чармайн сайн сайхан байдлыг баталж, давуу талаа харуулан үүрэг хариуцлагаа нарийн хянамгай гүйцэтгэж, ӨЗО-ы гол ажил, их талын эргэн тойронд идэвхтэйгээр санал сануулга дэвшүүлж, бүх төрлийн үйлсийн хөгжлийг ахиулахад илүү их хүч чадлаа өргөх хэрэгтэй гэж чухалчлав.

Өөртөө засах орны УТЗ-ний тэргүүлэгч Ли Шюлин, өөртөө засах орны удирдлага Ма Шюйжюүнь, Жан Шаочүнь, Дүн Хэнюй, Чан Жюүньжэн ярилцах хуралд оролцжээ.

Олны хэлэхийг сонсож дууссаны дараа Шы Тайфэн хэлэхдээ, Бү Шяолинь нөхрийн хийсэн засгийн газрын ажлын тайлан нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн Өвөр Монголын тухай чухал яриа чухал заавар, зориг санааг гүнзгий хэрэгжүүлж, намын төв хорооны шийдвэрт бодлого байрлуулалт болон өөртөө засах орны намын хорооны ажлын тохируулалтыг бүх талаар хэрэгжүүлэв, энэ бол далбааг өндөр мандуулж, үнэнийг баримтлан бодит байдлыг эрхэмлэсэн, хүмүүсийг урамшуулан зоригжуулсан сайн тайлан мөн. Ли Шюлин нөхрийн хийсэн УТЗ-ний байнгын хорооны ажлын тайлан нь амжилт бүтэмжийг дүгнэхдээ үнэнээс зөвийг эрж, ажлын байрлуулалт хийхдээ ил тодорхой бодит байдлыг эрхэмлэн, шинэ цаг үеийн ардын УТЗ-ний ажлыг сайтар хийх хурц чанга хариуцлагат ухамсар болон хариуцлага үүргийг гүйцэд илрүүлжээ. Би эдгээр тайлан мэдүүлэлтийг бүрмөсөн зөвшөөрч байна гэв.

Шы Тайфэн, өнгөрсөн нэг жилд өөртөө засах орны УТЗ нь шийн пингийн шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл баримтлалаар ажлаа ерөнхийлөн жолоодуулах ерөнхий хөтөлбөр болгохыг баримталж, улс төрийн жолоодлого нэн эрс бат болж, үүрэг хариуцлагаа нэн эрчимтэй гүйцэтгэн, хамтын ойлголтыг нэн бүтэмжтэй нягтруулж, тус биеийн байгуулалтаа нэн лавдуун баттай хийж, өөртөө засах орны эдийн засаг нийгмийн үргэлжлэн эрүүлээр хөгжихөд чухал хувь нэмэр үзүүлжээ гэж хэлэв.

Шы Тайфэн, шинэ цаг үед эдийн засаг нийгмийн хөгжилтийг ахиулахад эрхбиш шинэ хөгжилтийн ойлголтыг эрс чанга хэрэгжүүлэн, чанар сайтай хөгжилтийг ахиулах хэрэгтэй. Бид хөгжилтийн их хандлагыг тодорхой таньж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн чухал зааврын шаардлага ёсоор амь ахуйг урьдаар бодолхийлж бохирдолгүй хөгжилтөөр удирдамж болгосон чанар сайтай хөгжилтийн шинэ замыг гуйвшгүй сүвэгчлэн энэхүү замаар сайтар замнах хэрэгтэй. Бүх орны эл шатны УТЗ-ний зохион байгуулалт болон УТЗ-ний гишүүд тус биеийн давуу талдаа суурилан, үйлдлээ идэвхтэй бадруулж, энэхүү шинэ замыг сүвэгчлэн энэхүү шинэ замаар сайтар замнах талаар анхаарлаа төвлөрүүлэн хүчилж, онцгойлон аж үйлсийн хэлбэрийг өөрчлөн зэрэг дэвшихийг ахиулах, шинийг санаачлахаар хөдөлгүүр болгох хөгжилтийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэхийг ахиулах, арилжаа эзэгнэх орчныг сайжруулж шилдэгжүүлэх зэрэг чухал үүргийн тойронд арга ухаан гаргаж хүчлэн чармайх хэрэгтэй гэж зааж гаргав.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл