БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 11-р сарын 28-нд Бээжинд Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ.

Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Монгол хоёр улс дотно хөрш, чухал түншүүд бөгөөд хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад,Монголын харилцаа шинэ эрин үед шинэ хөгжилд гарцаагүй хүрнэ гэдэгт итгэж байна. Хятад улс хоёр талын гол ашиг сонирхол, гол санаа тавьж бий асуудлуудад бие биеэ тууштай дэмжиж, хөгжлийн стратеги болон бодлогын харилцаа, зохицуулалтыг гүнзгийрүүлж, ард түмний солилцоог бэхжүүлэн, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон ХКН-ын төв хорооны удирдлага болон Ши Жиньпиний шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлал нь орчин үеийн социалист орныг байгуулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх улс төрийн хамгийн үндсэн баталгаа юм. Хятад улс Монгол Улсын хууль тогтоох байгууллагатай дээд түвшний солилцоогоо үргэлжлүүлж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны хооронд янз бүрийн салбарт бодитой хамтран ажиллах хууль тогтоомжийн баталгааг хангахад бэлэн байна" гэжээ.
У.Хүрэлсүх ХКН-ын XX их хурал амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэж, Монгол Улс Хятад улстай урт хугацааны сайн хөршийн харилцаа, найрамдалт харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн,Монгол,Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
