solongonews
Ерөнхий нарийн бичгийн дарга ба ард түмэн сэтгэл сэтгэлээрээ холбоотой байдаг
2022-06-30 21:08
Ерөнхий нарийн бичгийн дарга ба ард түмэн сэтгэл сэтгэлээрээ холбоотой байдаг

2019 оны 04-р сарын 15-нд Ши Жиньпин ерөнхийнарийн бичгийн дарга Чүнчин хотын Шижү Түжя үндэстний Өөртөө Засах Шяньтай танилцах үеэрээ ядуурлаас ангижирсан 86 настай намын гишүүн Ма Пэйчинтэй уулзахаар Хуаши тосгонд очсон байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ма Пэйчинтэй гар барин, түүнтэй болон гэр бүлийнхэнтэй нь найрсаг мэндчилж, тэдний гэр бүл Хятадын хуанжин ургамлын эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалангийн хувьцааны ногдол ашиг хүртэх, эмийн материалын баазыг удирдан хамгаалах ажилд оролцохоор дамжин ядуурлаас тогтвортой ангижирч чадсан гэдгийг ойлгожээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга тосгоныхонд хандан: “Чинээлэг амьдрал мөн биш гэдэг гол нь нутгийн иргэд, гол нь ядуурлаас ангижруулах ажил хэр сайн хийгдсэн бэ гэдгээс шалтгаална. Бүх талын чинээлэг амьдралтай болох замд нэг хүн ч дутаж болохгүй” гэжээ.

Өнөөдрийн байдлаар 200 мү хуанжин ургамлыг 40 гаруй тариачин өрхөд гэрээлэн өгөөд байна. Ингэснээр ядууралд нэрвэгдсэн олон өрхийн орлогыг нэмэгдүүлсэн юм.

Ма Пэйчин бидэнд:

- Жил бүр амьдрал маань шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэ тосгон өдгөө авто замаар дүүрсэн тул хүүхдүүд сургуульдаа явах, эмчид үзүүлэхэд хялбар болжээ. Ерөнхий нарийн бичгийн даргын найдсан үг бүрийг санаж байна. Хэдийгээр би 89 настай ч гэсэн урагшаа тэмүүлэх ёстой. Бид их аз жаргалтай амьдарч байна. Ач маань ч гэсэн сурлага сайтай, манай энд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний нөхцөл байдал ч маш сайн, эрүүл мэндийн байдал маань ч тун сайн, үргэлж асарч халамжилж байдаг. Бид өдрөөс өдөрт аз жаргалтай болж байна” гэж ярилаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл