solongonews
Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгчтэй харилцан захидал илгээв
2020-07-08 10:17
Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгчтэй харилцан захидал илгээв.

Хятад улсын дарга Ши  Жиньпин саяхан Аргентины ерөнхийлөгч Фернандез нар харилцан захидал илгээж, хоёр  орны хамтаар коронавирусийн халдвартай тэмцэх, олон салбарын ажил хэрэгч хамтын  ажиллагааны харилцаагаа эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Ши Жиньпин цохон  тэмдэглэхдээ, хижгийн өмнө Хятад Аргентин хоёр орны ард түмэн зовлон жаргалаа  хамтатгаж, харилцан дэмжиж, хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг харуулсан юм.  Өдгөө Хятад Аргентин Латин Америкийн орнууд хижигтэй тэмцэх, эдийн засгаа  тогтвортой байлгах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах хатуужилтай үүрэг  зорилтод нүүрлэж байна. Хятадын тал Аргентины талтай цаашид хижигтэй тэмцэх  талаар идэвхтэй хамтран ажиллаж, Аргентинд чадлынхаа хирээр дэмжиж туслах болно  гэжээ. Тэр цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Аргентины талын улс орныхоо  тогтвортой байдал хөгжлийг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг дэмжиж,  хоёр орны олон салбар дахь найрсаг солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагааг  гүнзгийрүүлж, Хятад Аргентины иж бүрэн стратегийн түншийн харилцааг нэн их  хөгжилд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Фернандез хэлэхдээ,  Хятадын засгийн газар ард түмний хижигтэй тэмцэх талаар гаргасан асар их хүчин  чармайлт болон олон улсын хижигтэй тэмцэх тэмцлийн явцад удирдах үүрэг  гүйцэтгэсэнд талархаж байна. Онцгойлон Хятадын тал Аргентины талд дэмжлэг  туслалцаа үзүүлсэнд талархаж байна, зүдэрсэн цагт нөхрийн сайныг мэднэ гэдэг.  Энэ онцгой цаг мөчид бид Аргентин Хятадын гүн зузаан найрамдлыг сэтгэл зүрхээрээ  мэдэрч байна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл