solongonews
Ядуурлаас ангижирсан иргэдийн амьдралыг өндөр түвшинд хүргэх
2022-06-16 17:16
Ядуурлаас ангижирсан иргэдийн амьдралыг өндөр түвшинд хүргэх

Өвөрмөц аж үйлдвэрүүдийг төлөвлөн хөгжүүлж, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх сувгийг өргөтгөж, дижитал тосгоны бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр ядуурлаас ангижирсан хүн амын ирээдүйн амьжиргааг цэгцэлж, орлогыг нь үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндэс нь ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгах явдал бөгөөд  үүнийг үргэлжлэн анхаарч, ядуурлаас ангижирсан ард түмний амьдралыг нэн сайжруулна" гэжээ.

Энэ жил бол ядуурлаас ангижруулах ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлэх, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үр дүнтэй уялдаа холбоог гүнзгийрүүлэх жил байж, тариаланчдын дийлэнх нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийг ахиулахад илүү их хүсэл эрмэлзэлтэй байж, ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэхийг дэмжих нь чухал зорилтуудын нэг юм.

2021 онд Хятадын ядуурлаас ангижирсан иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 12 мянга 550 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 мянга 810 юань буюу 16.9 хувиар нэмэгджээ. Үүний зэрэгцээ ядуурлаас ангижирсан бүс нутаг, ялангуяа уг нь гүн гүнзгий ядуу буурай байсан бүс нутгийн аж үйлдвэрийн суурь харьцангуй сул, эрсдэлийн эсрэг чадавх сул, ядууралд нэрвэгдсэн зарим өрхийн хөгжлийн чадавх харьцангуй сул байгааг олж харах нь зүйтэй. Томоохон хэмжээний ядууралд буцахгүйн тулд ядуурлаас ангижруулах ололт амжилтаа үргэлжлүүлэн бататгаж, өргөжүүлэн онцлогтой үйлдвэрүүдийг төлөвлөн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх сувгийг өргөтгөж, дижитал технологийн бүтээн байгуулалтыг түргэтгэх зэрэг замаар ядуурлаас ангижирсан ард иргэд ирээдүйн баталгаатай амьжиргаатай байж, орлогоо үргэлжлүүлэн нэмэгдүүлж, ядуурлаас ангижирсан бүс нутгуудад тогтвортой хөгжилд туслах ёстой юм.

Аж үйлдвэр цэцэглэн хөгжих нь хөдөөг сэргээн хөгжүүлэх чухал үндэс суурь мөртөө хөдөөгийн бүх асуудлыг шийдвэрлэх урьдчилсан нөхцөл юм. Хөдөө орон нутагт анхдагч, хоёрдогч, гуравдагч үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн нөөц баялгийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөө аж ахуйн олон үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөө орон нутгийн олон үнэт зүйлийг ухаж, өндөр чанартай, олон талт орчин үеийн хөдөөгийн аж үйлдвэрийн системийг бий болгохыг эрмэлзэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө тосгоны амралт зугаалгын аялал жуулчлал, хөдөө тосгоны цахим худалдааны ложистик зэрэг аж үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг үргэлжлүүлэн өргөтгөж, ядуурлаас ангижирсан хүмүүсийг орчин үеийн хөдөө аж ахуйд нэвтрүүлэхийг хичээнэ. Хөдөлмөр эрхлэлт бол иргэдийн амьжиргааны үндэс. Ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх нь аж үйлдвэрээс гадна хөдөлмөр эрхлэлтээс хамаарна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд сайн ажиллахын тулд бодлогоо нарийн хэрэгжүүлэх, сайн үйлчилгээ үзүүлэхэд илүү их хүчин чармайлт ба бодит алхмууд хэрэгтэй юм. Нэг талаас хөдөөгийн бүтээн байгуулалт, хөдөөгийн амьдрах орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнд түшиглэн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх татаасын сангаар дэмжигдсэн ашигтай, онцлогтой аж үйлдвэрийн төслүүдийг хооронд нь холбож, дэмжих боломжтой. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрны хэрэгжилтийг нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цехүүдийг өргөтгөж, боловсронгуй болгох, хөдөө орон нутгийн олон нийтийн халамжийн газруудыг сайн ашиглах гэх мэтээр ядуурлаас ангижирсан хүн амыг тухайн орон нутагт болон ойр орчмын ажлын байраар хангах болно. Нөгөөтээгүүр, “Ядуурлыг бууруулах төсөл + ” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлж, ядуурлаас ангижирсан өрхүүдийн шинээр бий болсон ажиллах хүчнийг дунд болон дээд мэргэжлийн коллеж, техникумд боловсрол эзэмшүүлэхэд чиглүүлж, төгсөгчдийг илүү бүрэн дүүрэн, өндөр чанартай ажлын байраар хангахаар сурталчлах юм.

Хөдөө орон нутагт дижитал технологийн өргөн хэрэглээ нь хөрөнгийн урсгал, технологийн урсгал, авьяасын урсгал, материаллаг урсгалыг хөдөө орон нутагт цуглуулж, хөдөө аж ахуйн уламжлалт үйлдвэрлэл, менежмент, гүйлгээ нь дижитал өөрчлөлтийг дэмжинэ. Ядуурлаас ангижирсан бүсүүд өөрсдийн бодит нөхцөл байдалд тулгуурлан дижитал тосгон байгуулах ажлыг түргэтгэж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн том дата системийг бий болгож, шинэ үеийн мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагааг гүнзгий уялдуулах хэрэгтэй. "Интернэт+" хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тосгоноос гадагш гаргах, хот руу оруулах төсөл ба "дижитал бизнесээр дамжуулан хөдөө аж ахуйг цэцэглүүлэх" үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, өндөр чанар, өндөр үнэ хоорондын уялдаа холбоог жигдрүүлж, хөдөө аж ахуйн өөрчлөлт, шинэчлэлтийг ахиулж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ. Үүний зэрэгцээ хөдөө орон нутагт "Интернэт+" үйлчилгээг өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж, хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг онлайнаар шийдвэрлэхийг дэмжин, ингэснээр илүү олон тариачид дижитал ногдол ашиг хүртэх болно.

Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн ажилд тариачдын орлогыг нэмэгдүүлэх нь гол асуудал юм. Гагцхүү ядуурлаас ангижруулах ололт амжилтыг тасралтгүй бататгаж, өргөтгөж, ядуурлаас ангижирсан бүс нутгийг хөгжүүлж, ард түмний амьдралыг дээшлүүлэхийг үргэлжлэн ахиулж байж л хөдөө тосгоны сэргэн мандалтын ажлыг сайн хийж чадна. Орон нутгийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг баримталж, нөхцөл байдлыг оновчтой ашиглаж, тосгоныхоо дагуу бодлого хэрэгжүүлж, ядуурлаас ангижирсан бүс нутгийн хөгжлийн чадавхыг тасралтгүй дээшлүүлснээр бид ядуурлаас ангижирсан иргэдийн орлогыг тасралтгүй, тууштай нэмэгдүүлэхийг дэмжиж, ядуурлаас ангижирсан иргэдийн амьдралыг тууштай дээшлүүлэх болно.

(Бэлтгэсэн: БНХАУ-ын Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга)

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://opinion.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл